ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 06

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 20. Ангараг гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага: Сансар 
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хонины ордныхонд боловсролоо сайжруулах болон хүсэл зорилгоо өргөжүүлэхэд тань төрөлхийн ажил хэрэгч ухамсарт чанар их үүрэг хүлээлгэнэ. Таны эелдэг, нөхөрсөг зан хүмүүстэй харилцах үед их хэрэг өнөөдөр иймэрхүү үйл явц төвөгтэй санагдах болно. Хэрвээ та бухимдвал тайвшрахын тулд гүнзгий амьсгаа авч түр зуур амар. Ийм асуудал таны хэт өөрийгөө гэсэн байдлаас ч болсон байж магад. Та үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй ч аливааг хийхээсээ илүү ярьдаг зангаа хаях хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Бизнес уулзалтын үеэр та бусдад хэн гэдгээ батлан харуулж чадна. Оюуны өндөр мэдлэгтэй, ургуулан бодох чадвартай, ажлын чадвартай хүмүүсийг ажлын амжилт хүлээж байна. Компанийг төлөөлөх ажлаас өөрийгөө чөлөөлөх хэрэггүй. Шинэ хүмүүстэй танилцаж чадвал бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөртөө итгэлтэйгээр бүгдийг хий. Шинэ хэрэглэгчдээр дамжуулан ихээхэн хөрөнгө оруулалт авна. Зар сурталчилгааны ажилд зардал гаргахаас бүү татгалзаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та нэг алхам хойш ухраад болж байгаа зүйлсд ажиглалт хийж, аливаа гарц шийдлийг хайж ол. Харин хүмүүсээс туслалцаа авахад муудах зүйлгүй. Өнөөдөр төсөл, санхүүгийн ажил хариуцдаг хүмүүстэй муудалцаж магадгүй. Иймээс таны зорилго алтан дунджийг баримтлах явдал мөн. Шинэ мэдээлэл хай. Шинэ үйлчлүүлэгч, түншүүдтэй бол. Оройн цаг хайрын харилцаанд таагүй байна. Хань тань таныг харамч нарийнаар дуудаж хэрүүл хийх магадлалтай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тушаал дэвших боломж гарна. Авьяас чадвараа үнэл. Та хашир, догь байхгүй бол болохгүй гэдгийг сайн ойлгодог. Сэтгэл санаа хувирч, хүн болгоныг ижил нөхцөл байдалд аваачихад төвөгтэй байх болно. Гэсэн ч зарим өдөр юманд бодитой хандаж, сэтгэлийн хөдөлгөөнгүй байх шаардлага гардаг. Хэт их шунаг хүсэл орлого ашгийг тань сүүдэрлэж магадгүй юм. Чухал сонирхолтой мэдээ сонсох болно. Магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчлөх өдөр байж болох юм.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өнөөдөр жижиг сажиг зүйлсийг ч маш сайн анзаарч чадна. Харин бусдын үйл хөдлөлийг таах гэж хичээсний хэрэггүй. Өөрийн чадах хэрээр хичээж зүтгэ. Бусдад сонголт хийх боломж олго. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох боловч эмчлэх шинэ арга нээж олно. Энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай. Өөрийн эрч хүч, оюундаа илүү анхаарч эхэлнэ. Таны өөртөө тавих шаардлага, баримтлах зарчим амьдралд хандах хандлага хэвийн болоход их нөлөө үзүүлнэ.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр сонирхолтой ер бусын байж гайхамшигт дурсамжуудыг үлдээнэ. Гэртээ сууж ямар нэгэн юм өөрчлөхөөс айвал алдаа хийж олон зүйлсээс хоцорно. Хар дарж зүүдлэхдээ харсан аймшгийн зүйлс бодит амьдрал дээр тохиолдох асуудлын дохио байх болно. Зүүд удахгүй биелнэ. Хайрын харилцаагаа сайнаар үлдэхийн төлөө хичээж үнэнч байдлаа хадгална. Ганц бие охиныхон хуурамч дур таашаалаас зайлхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бусдыг буруушааж зэмлэх нь өөрийгөө өрөвдөлтэй атаархуу харагдуулна. Өнөөдөр хэт би гэсэн үзэл гаргахаас болгоомжил. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж сур. Янз бүрийн зүйл худалдан авах юмуу лизингээр авах гэж байгаа бол яг хэрэгцээндээ таарсныг сонгохдоо алдаа гаргах магад. Барааны үнийг олон газартай харьцуулж байж худалдан авах нь буруу худалдан авалтаас зайлсхийхэд тусална.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Дотно танил тань албан тушаал ахихад тусална. Энэ нь танаас ихээхэн хариуцлагыг шаардсан ажил байна. Үүнийг та хийж чадна гэж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Эсвэл өнөөдөр таны уран бүтээлийн ажилд ихээхэн ахиц гарна. Од эрхэс таны хичээл зүтгэлийг дэмжиж байна. Хэдийгээр таны санхүүгийн байдал сайн байгаа ч хэт их мөнгө үрэхээс сэргийл.


НУМ (11/22-12/21)

Шөнө зүүдэлсэн зүүдээ тань танд учиг өгөх тул өглөө босохдоо санаж байгаа бүхнээ бичихээ битгий мартаарай. Санхүүгийн байдалд тань сөрөг өөрчлөлтүүд бий болж хоосон зүйлд их мөнгө зарна. Үрэлгэн байдлаа хязгаарла, өмнөх саад тотгороо тооцоол. Тулгарсан арга мухардсан үед өөрийн зөн совингоо дага. Биеэ авч явах чадвараар эргэн тойрныхоо анхаарлыг татна. Нумынхан ойр дотнынхон эсвэл хамаатан садантайгаа зөрчилдөж, цочролд орж магадгүй тул эрүүл мэндээ анхаар.


МАТАР (12/22-1/19)

Гэнэт үүссэн маргаан таны эрх ашгийн эсрэг шийдэгдэнэ. Биеэ бодож эрүүл саруул байж, асуудалд хүлээцтэй хандах нь тустай. Иймээс ирээдүйгээ бодож өнөөдрийн ялагдалыг маргаашийн амжилт болгохоор сургамж авч шургуу хөдөлмөрлө. Ингэж чадвал удахгүй бизнесийн чиглэлд хамтарч байсан түншүүдээс сайн санал ирнэ. Таны ажил хэрэгч чанар, зөв тооцоо судалгаа өнөөдрийн ажлын эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж, амжилтанд хүрэх боломжтой болно. Биеийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтондоо анхаарал тавь.


ХУМХ (1/20-2/18)

Амжилт маш ойрхон байгаа тул өөрийнхөө хүсч буй зүйлийг яв цав тодорхойлж, яг одоо төлөвлөгөөгөө биелүүлж эхэл. Өөрөөр хэлбэл, боломжийг алдалгүй ашигла. Амьдралын тань хүч дээд хэмжээндээ байна. Эргэн тойрныхныгоо бишрүүлж, хүч тэнхээтэй байж амжилт олох боломж нээгдэнэ. Засаг төрийн болон олон нийтийн байгууллагад хандахад сайн өдөр. Гэнэтийн бэлэг авна. Гэвч аар саархан юманд бүү хэт баярла.


ЗАГАС (2/19-3/20)

Азаа турших санаатай байгаа бол гэнэтийн зүйл хийх гэсний хэрэггүй. Гэхдээ залхмаар, уйтгартай ажлуудаа төлөвлөгөөнөөсөө арилгаж зөвхөн хүч сорьсон сонирхолтой ажлуудыг хий. Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ердийн үеэс ч хүнд байх бололтой. Магадгүй энэ нь таны өөртөө болон бусдад үнэнч бус хандсанаас болсон байж магадгүй. Харилцаа холбоондоо анхаарч бусдад цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тайван суугаад өөрчлөлтийн талаар сайтар бод. Магадгүй та төсөөлж байснаасаа ч илүү өөр зүйлийг олж магадгүй. Бодол санаа тань бодит байдлаас маш хол байдгаас болж маш чухал зүйлийг алдаж орхидог.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх