Ардчилсан нам эрүүгийнхнээр дүүрчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 15 ・ 1

АН ротацийн сонгууль явуулж буйтай холбоотойгоор ойрын өдрүүдэд улстөрийн уур амьсгал нэлээд ширүүсэх төлөвтэй болжээ. С.Эрдэнэ даргын шийдвэрээр тус намын зарим гишүүнийг идэвхгүй, татвар төлөөгүй гэх шалтгаанаар хөөсөн.

Тодруулбал, намын татвар төлөөгүй гэх 116 хүнийг АН-аас хөөсний дотор Р.Амаржаргал, Да.Ганболд, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Э.Бат-Үүл нар багтаж байгаа. Гэтэл энэ үйл явдалтай зэрэгцэн нийтлэл Баабар олон нийтэд туйлын сонирхолтой мэдэгдэл хийсэн билээ.

Юу гэвэл, нам доторх энэ хөдөлгөөн санамсаргүй зүйл биш бөгөөд эртнээс төлөвлөсөн, нарийн зохион байгуулалттай операци гэдгийг мань эр батлаад байгаа. Тэрбээр энэ талаар "Ардчилсан намын  Улаанбаатар дахь бүтэц буюу дүүрэг, хороодын бүрэлдэхүүнд Ганц худаг, Мааньтад байсан нөхдүүд бүгд орчихлоо.

Улаанбаатар чинь хэдэн зуун ч намын хороотой юм. Гэтэл олон жил болсон ажлаа сайн мэддэг хүмүүсийг сольчихсон.  Одоо болохоор удирдлага нь 116 хүнийг хасчихлаа. Үндэсний бодлогын хорооноос хөөгөөд гаргачихаж байгаа юм. Бас аймаг, сумдын дарга нарыг тэр чигээр нь  цэвэрлэж байгаа юм билээ. Эрүүгийнхэн л авч байгаа юм.

Ардчилсан нам эрүүгийн бүлэг болоод дуусч байна. Ардчилсан нам гэлтгүй Ардын нам ч ялгаа байхгүй. Төрөөсөө хулгай хийнэ, хулгай хийснийгээ сайхан тараана. “Эрдэнэт”-ийн асуудалд гэхэд дан эрүүгийнхэн байгаа биз дээ. Нөгөө бүлэг нь тэд нараасаа дутахгүйн тулд түүнээсээ илүү юм хийгээд явж байна.Тэгэхээр Ардчилсан нам, МАН хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй.

С.Эрдэнэ дарга чинь жуман хулгайчийн л нэг ш дээ. Түүнээс биш ганцаараа хулгайч биш. Авлигатай тэмцэх газраас очоод асуу л даа. Зөвхөн С.Эрдэнэ гэдэг хулгайчийн талаар. 58 тэрбум төгрөгийн хулгай хийсэн гэдэг асуудал нь байж байгаа шүү дээ" гэж ярьсан.

Энэ яриа ойрын үед улстөрийн хүрээнийхний халуун сэдэв болоод байна. Хэрвээ энэ үнэн бол АН-д 2020 он руу хүч тэнхээтэйгээр хүрэх ямар ч боломж үлдээгүй аж. Тэртэй тэргүй энэ намын дотоод хямрал төрийн асуудал болтлоо хурцдаж байсан. Гэтэл энэ сөргөөцөлдөөн сонгуулийн ялагдлаас болж замхарлаа гээд байсан нь худлаа болох нь ээ. Байдал бүр ч дордож, АН орших уу, эс орших уу гэдгээ ярих дээрээ тулсан бололтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: