Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн С.Батболдын “ядруухан” тактик задарчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 19 ・ 28

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал МАН-ын ХХVIII их хурлаас хойш удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрсний шалтгааныг эх сурвалжууд Хотын дарга С.Батболдтой холбоотой гэж  ярьж байна.

Учир нь тэрбээр   өнгөрсөн хугацаанд нийслэл хотын төлөө, нийслэлчүүдийн амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө олигтой ажлаагүй атлаа Нийслэлийн МАН-ын дарга болж, давхар дээл өмсөн албан тушаалаа баталгаажуулж, “холыг зорьж чадахгүй атлаа хос морьтой сажилан”, хотын ажлыг орхигдуулж, хувийн ажлаа амжуулж 2020 оныг хүргэхээр  улайрч байгаа гэнэ.
 

С.Батболд “давхар дээл өмсөх” энэ үйл хэрэгтээ 60 тэрбумын автор Ц.Сандуй тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид болон НИТХ дэх АН-ын бүлгийн зарим төлөөлөгчдийн дэмжлэгийг авч байгаа бөгөөд түүний цаана 60 тэрбумынхан жирийтэл зогсож байгаа юм байна.

“60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцах гэсэн үйл явдлыг Монголчууд бид мартах учиргүй. Хууль хүчний байгууллагаас энэ асуудлыг “эвлүүлэг” гэж зарлан, өнөөдрийг хүртэл асуудлыг бүдгэрүүлэхийг зорьсон ч гэлээ иргэд та бид “60 тэрбумын хэрэг” нь нэгэнт өрнөсөн нь бодит үнэн, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэгтэй санал нийлж байгаа бизээ.

Гэвч харамсалтай нь төрийн албан тушаалыг  худалдаж гаршсан улс төрчид хариуцлага хүлээхгүй өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй явж байгаа нь Монгол төрийн нэр хүнд шалдаа бууж,  Монгол хүн ямар ч үнэ цэнэгүй болсны илэрхийлэл гэлтэй.

Тэгвэл төрийн эрх мэдлийг худал хуурмагаар, хууль бусаар, хуйвалдааны аргаар авч гаршсан тэдний арга улам нарийсчээ. Үүнийг нотлох жишээг бид НИТХ дээр болж байгаа үйл явдлуудаас тордхон  харж болохоор байна.

Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын ирц хүрээгүйгээс тус хурал хойшилсон, түүний өмнөхөн НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах тухай мэдэгдсэн зэрэг нь бүгд С.Батболдын найруулсан сценари байжээ гэдэг нь одоо нэгэнт ил болжээ.

Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх 4 дүгээр сарын дундуур болохоор төлөвлөгдөж байгаатай зэрэгцэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд  Нийслэлийн МАН-ын дарга болохын тулд өөрийн хамгийн том өрсөлдөгч болох С.Амарсайханыг “ямар ч үнээр хамаагүй унагах” аргыг эртнээс төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Тэрбээр ингэснийхээ хүчинд Нийслэлийн намын хорооны даргад өөрийгээ өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулна гэж тооцсон төдийгүй Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг хуралдуулах цаг үеийг ч гэсэн нарийн тооцжээ. Ирэх 4 сард хуралдах намын хурлаас урьтаж НИТХ-ын дарга С.Амарсайханыг “харлуулах”, түүнийг НИТХ-ын төлөөлөгчидөд урамшуулал олгосон мэт зарлах,  ирц хүрэхгүй шалтгаанаар хурлаа хуралдуулж чадахгүй байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах ажлыг НИТХ дэх Ц.Сандуй нарын 60 тэрбумын багийн төлөөлөгчид болон АН-ын бүлгийн Ц.Баатархүү, Э.Бат-Үүл нарын зарим төлөөлөгчидтэй хуйвалдан хамтран зохион байгуулсан байна.

Түүгээр зогсохгүй С.Батболд гэдэг хүн Нийслэлийн МАН-ын дарга болохын тулд төрийн ажлыг гацааж, Нийслэлийн хэмжэээнд явагдах ёстой Худалдан авах ажиллагаа, төсөл тендерийг 4 дүгээр сарын 1-ээс өмнө зохион байгуулна гэж мэдэгдсэн нь цаагуураа Нийслэлийн МАН-ын даргын суудлыг нөгөө л 60 тэрбумынханы эртнээс хэрэглэж заншсан тендер, төсөл хөтөлбөрөөр дамжуулан худалдан авах гэсэн нарийн учир шалтгаантай байсан гэж ойлгож болно.

Нийслэлийн МАН-ын даргын суудалд хүрэхийн тулд С.Батболдын хэрэгжүүлсэн нэгэнт задарсан 3 нууц  тактикийг товчхон дурьдая.


1. 2018 оны 4 дүгээр сарын 1-ээс өмнө Нийслэлийн  хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөр, тендерийг зарлаж дүүрэг нийслэлийн намын албан тушаалтнуудад  тендер амлах, улмаар намын гишүүдээр нь өөрийгөө дэмжүүлэх үйл ажиллагааг явуулах, намын гишүүдийг “худалдан авах” мөнгө босгох үүргийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад өгч, хуралд төлөөлөгчөөр оролцох намын гишүүдийг баярлуулах, үзвэрийн билетээр шагнах, гарын бэлэг гардуулах зэрэг жижигхэн аргаар тэднийг  хууран мэхэлж өөртөө татна хэмээн “аархаж яваа” гэнэ.


2. Тендер, газар зэргээр С.Батболдын барьцаанд лавтай орсон АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгээр дамжуулан НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндүүлсэн аж.  нь түүний өрсөлдөгчөө дарж авах тактикийн нэгэнээхэн хэсэг аж.

3. Тэрбээр АНУ-д томилолтоор явахдаа НИТХ-ын тэргүүлэгчдийн ирцийг хүргэхгүй байх үүргийг өөрийн орлогч, НИТХ-ын тэргүүлэгч С.Баярхүүд өгсөн нь нэгэнт задарчээ.

Ийнхүү  “НИТХ-ын үйл ажиллагаа болохгүй байна, НИТХ-ын ирц хүрэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна” гэх мэтээр С.Амарсайханыг ажлаа хийж чадахгүй байгаа мэтээр олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах, сошиалаар зохион байгуулах ажлыг С.Батболд өөрийн намын болон АН-ын зарим төлөөлөгчидтэй хамтран хэрэгжүүлсэн нь тодорхой болжээ.

Гэтэл НИТХ-ын хуралд хуралдагаараа хуралдаж, асуудлаа шийдээд явж байгаа юм байна. С.Амарсайхан НИТХ-ын дарга болсноос хойш  өнгөрсөн хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 12 удаа хуралдаж нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн бол 2 удаа ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон байдаг. Тэгвэл хуралдаа ирж яваад гэнэтхэн утсаа салгаад “алга болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаа ирээгүй шалтгаан  ийнхүү олон нийтэд ил болжээ.

Өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд хотын даргаар ажилласан ч 2-3 хөшөө баримал барьсныг эс тооцвол Нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл хийгээгүй С.Батболд гэдэг хүн “дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчийн үлгэрээр ийнхүү Нийслэлийн МАН-ын дарга болно хэмээн сэрүүн зүүдэлж явна. Зүй бол түүнийг Нийслэлийн МАН-ын дарга болгох тухай биш, аль болох үтэр түргэн Хотын даргын албан тушаалаас нь аль чөлөөлж, хотын даргын ажлыг  шударга, зарчимч, ажил хэрэгч, эрч хүчтэй залуу хүнээр солих ёстой гэж иргэд олон нийт хүсч байна.

Гэтэл С.Батболд гэдэг хүн “Нийслэлийн намын даргыг надаас өөр хийж чадах хүн байхгүй” гэдгийг олон нийтэд хүргэх үүргийг ойр тойрныхондоо өгч, нэг намын журмын нөхдөө зохион байгуулалттайгаар харлуулж, сөрөг хүчнийхэнтэйгээ хуйвалдан, нэг хөнжилд ороход ч бэлэн байгаа нь харамсалтай. 

Түүний албан тушаалд хүрэхийн тулд МАН-аа, журмын нөхдөө харлуулсан  хар пиар нэгэнт задарсан тул цааш газар авахгүй болжээ. НИТХ дэх АН-ын бүлэгт  ямар тендер өгч, өөрийгөө дэмжүүлсэн нь удахгүй ил болох бололтой.

С.Батболдын давхар дээл өмсөхийн төлөө цаашид юу хийхийг хамтдаа харцгаах л үлдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

28 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 03 сар 20/

    Тэр гомо 60 тэр бумын Ундуй Сундуй Сандуй Бандуй
    Нар тэгнээ тэр

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 20/

    Тулга тойрсонхов живийг чинь уншихаар дотор муухай оргих юм. Дандаа эрчүүд байж хамгийн хогийн ааш гаргах юм. Аль ч нам ялгаагүй. Энэ бол сөрөг хүчний хор найруулга биз. Бие биедээ дандаа дэгээ тавина. Хойт, урд хөршөө хараач. Тогтвортой удирдлагатай боллоо. Тогтвортой хөгжинэ гэсэн үг.

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 20/

    оюуны унпраагийн отгонбаярын дүү бол анын ьашнуул хулгайчыг зайлуул

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 20/

    С.Батболд is real bastard!!!

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 20/

    Нохойд спираль тавихаас өөрийг мэдэхгүй зоотехникч малын эмч хот яаж удирдах билээ. Энэ хүн уих гишүүн ,засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа тараа таниулсан зөвхөн албан тушаалын хэнээтэн шүү дээ. Огцорч чаддаг хүнд албаа өг

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Батболд гэж Нийслэлийн ажлыг явуулахгүй мөртлаа амин хувийн авгайнхаа төлөө ажилладаг тэнэг гар бнаа Саяхан АНУ-д 14 хоног авгайтайга зугаалаад ирэхдээ Италид унтаж байж онгоцноосоо хоцроод 3 хүний суудал хоосон явуулсан төлбөрийг ард түмний татварын мөнгөөр төлүүллээ Энэ ариун явдал уу Тэрний авгай

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    наадах хор чинь ганцхан с,батболдынх биш ман -ын нэр барьсан дээшээ маргааш юу болохыг мэдэхгүй нүдээ аниад хүнээ мартаад мацаж буй бүх хүний хэн хэндээ хийдэг хуучирсан тактик даа

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    МАН-н бүтээгдэхүүнүүд нэг иймэрхүү улс орноор минь тоглож дуусгахнээ ,бид ч тэнэг юм урьд нь ч мйм л байсныг мэдсээр байж буруу сонголт хийх юм. АН-д алдаа байсан гэхдээ арай ийм цагаандаа гарсан авилгал,албан тушаалын найиаа,100-жилд босгосон ганц үйлдвэрээ барьцаалсан,оффшорт хулгайн мөнгө нуугсад

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Энэ албан тушаалын сонирхолтой ажиллах чадваргүй 60 тэрбумын гар хөл болсон эрх ашгийн төлөө хэнтэй ч нөхөрлөхөөс буцахгүй хүн чанар хүний мөсгүй арчаагүй хорчингуудаа татаж авч чадахгүй бол танай нам дахин хэзээ ч өндийхгүй ард түмнээ үргэлж тэнэг гэж битгий басамжлаарай С Батболд хотын дарга болоо

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Энэ Бат үүл оролцлхгүй юмгүй болжээ одоо заазлах цаг нь болжээ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Энэ Бат үүл оролцлхгүй юмгүй болжээ одоо заазлах цаг нь болжээ

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Энэ Бат үүл оролцлхгүй юмгүй болжээ одоо заазлах цаг нь болжээ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Энэ бичигч бээр баримт дээр тулгуурлах байсан юм. Жирийн гудамны ховч байна.

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Батболд муу авилгачин шударгаар амьдарч болдоггүй юм байх даа

    Хариулах
  • Mmm / 2018 03 сар 19/

    Tumnii ajiliin gacaan gedeg eruugiin gemt hereg

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Ми хятадын эрлийзийн нохой

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Хедеений хунээр хот удирдуулах ямар олигтой бх вэ дэ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Яг үнэн бичсэн бна. Тэр гомо ийм л юм хийдэг новш. Идэж ууж гомодохоос өөр эрдэмгүй.

    2
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Батболд гэж гомо тэгнээ тэр

    2
    Хариулах
  • Gold / 2018 03 сар 19/

    Энэ бол тогоон дотроосоо зохион байгуулалттайгаар цацсан, зарим нэг үсгийг албаар алдаатай бичсэн зүйл байна. Харамсалтай байнаа нөхдүүдээ та нар хурлын өмнө ингэж нэгнээ гүтгээд дараа нь дал мөрөө алгадаад явж байдаг. Үр дүнд нь гишүүд илүү их хохирдог шүү. Хуралд суух төлөөлөгчид чинь тунгааж байг

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    gutgej gujirdej duusahgui yum da odoonii ITH-n darga ni l bichuulj bgaa bh da uuruu umnu ni AN niilj bgaad yaj ungaaj bailaa yag tuun shigee unah geed irheer iim yum bichuulj bh shig bna

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Төв аймгаас гарсан луйварчдын л нэг биздээ,удахгүй очих газраа очиноо гайгүй

    4
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    БАТБОЛД УГААСАА ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ.БИЕЭ ҮНЭЛЭГЧ Л.ЯАНХАН Л БАЙХГҮЙ ЮУ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    БАТБОЛД УГААСАА ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ.БИЕЭ ҮНЭЛЭГЧ Л.ЯАНХАН Л БАЙХГҮЙ ЮУ

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    БАТБОЛД УГААСАА ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ.БИЕЭ ҮНЭЛЭГЧ Л.ЯАНХАН Л БАЙХГҮЙ ЮУ

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    БАТБОЛД УГААСАА ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ.БИЕЭ ҮНЭЛЭГЧ Л.ЯАНХАН Л БАЙХГҮЙ ЮУ

    Хариулах
  • Нямаа / 2018 03 сар 19/

    Бусдыг хооронд нь муудалцуулж бахаа хангадаг арчаагүй амьтад улам л олшроод байх юм даа

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 19/

    Сайхан гүтгэлэг шиг санагдаж байна

    Хариулах