С.БАЯР: Ш.Батхүүг бүрэн сайн мэднэ гэж би хэлж чадахгүй ч

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 26 ・ 7

 

  1. АТГ-т байцаагдсан тухайд:

-АТГ-аас намайг дуудсан, би очсон. Тэд асуусан, би хариулсан. Асуудал олон байсан учраас удсан, гэхдээ арван цаг болоогүй. Надаас гэрчийн мэдүүлэг авсан.

  1. “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ямар оролцоотой эсэх тухайд:

Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын баталгаа гаргаж “Стандарт” банкнаас зээл авах, бусадтай хамтарч хулгай хийх, мөнгө угаах гэмт хэрэгт намайг оролцсон гэж. Ийм мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн. Бүр УИХ-ын индэр ашиглан удаа дараа хийсэн. Тийм учраас тэр нөхрийг би шүүхэд өгсөн. Олны анхаарлын төвд байгаа энэ асуудлын үнэн мөнийг даруй олж, олон түмэнд дуулгах нь чухал.

  1. Түүний АНУ-д байгаа гэх долоон хаусны тухайд:

-. АНУ-д байгаа гэх долоон байшингийн тухай би олон удаа ярьсан. Ярилцлага болгоноор л надаас асуудаг. Би хариулдаг. Шинээр нэмж хэлэх зүйл надад алга. З.Энхболд даргадаа талархаж байна. АНУ руу амин чухал асуудлаар явжээ.  Одоо энэ бүх юмны учир нь олдох биз. Ашгүй дээ.

  1. Оюу толгойн гэрээний тухайд:

-Одоо муулж байгаа ч, ирээдүйд магтана гэдэгт би огт эргэлздэггүй… Юутай ч бид, би том төсөл хөдөлгөж чадсан. Өөр ямар том төсөл хөдөлсөн юм бэ. Оюутолгойн төсөл ашигтай, ашиггүй болсон талаар чи асууж байна. Ярилцлага болгондоо би энэ тухай тодорхой тоо, баримттай ярьдаг. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ? Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй ш дээ.

  1. “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн тухайд:

-Батхүүг бүрэн сайн мэднэ гэж би хэлж чадахгүй ч, түүний тухай миний эерэг сэтгэгдэл, дүгнэлт одоо ч хэвээрээ. Хэрэгт холбогдсоны дараа уулзсан, асуусан. “Би алдсан, буруу юм хийсэн” гэхээс илүү тоймтой юм ярихгүй байна билээ. Нэлээд хямарсан байдалтай, үг дуу цөөтэй болсон байсан. Бие нь ч сайнгүй байгаа харагдсан. Тийм байдалтай байгаа хүнээс элдэв юм асуугаад, шалгаагаад байлтай биш.

  1. Элчин сайдын албаа өгөх тухайд:

-Элчин сайдыг томилох, татах асуудлыг төрийн дээд гурван  байгууллага шийддэг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурав. Шинэ Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ. Элчин сайд надтай хамтарч ажиллахгүй гэлээ. Миний хувьд бол асуудал тодорхой болсон. Төрийн дээд гурван байгууллагын хоёрыг нь төлөөлөөд нэгийг нь төлөөлөхгүй сууна гэлтэй биш. Бас өөр нэг өнцөг байсан. Манай гадаад бодлогын тогтсон ёсоор ИБУИНВУ-аас гадна би Ирланд, Исланд улсад Элчин сайдыг давхар хаших хуваарьтай. Гэтэл энэ хоёр улсад очиж ч амжаагүй байдаг. Тэнд очоод төрийн тэргүүнд нь барих учиртай итгэмжлэх жуух бичгүүд маань түрүүчийн Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй. Хамтарч ажиллахгүй гээд байгаа шинэ Ерөнхийлөгчөөс гарын үсэг гуйлтай биш.  Тэгээд л өргөдлөө өгсөн…. Элчин сайд бол төрийн тусгай албан хаагч.

 

Үргэлжлэлийг Нийгмийн шуудан сониноос


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • chi muu enhbayariig zailuulahdaa eereen daanch haramsmaar teneg hyih yum daa!!! / 2018 03 сар 27/

    muu yrabgch nobs!!!!muugaan yznee!!lalaryyd aa!!!ard tymen chamaig haraaj baigaag sanaj bna uu?nobs oo!!!chinii gisgeh zamd chin i byl har chylyy bolno!ardiin haraal hezyy dee!!chi ch barag enyygeeree dyyssan baih aa nobsiin tolgoi mini!!!

    Хариулах
  • Иргэн / 2018 03 сар 27/

    ЛҮД.......ЛҮД

    Хариулах
  • Gxd / 2018 03 сар 27/

    Энэ одоо Монголчуудыг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа? Эрдэнэт чинь бүх зардалыг нь Оросууд гаргасан 38% шиг хүү төлөх гэсэн ямар ч ойлголт байгаагүй .Зардалдаа энэ тэндэхийн ажил хийчихээд тусгах боломжгүй ил тод ихэнхи ажилчид Монголчууд байсан .Ойлгох нь ойлго нь биз ихэнхи нь битгий ойлгоосо

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 26/

    mglyn tergyyn seheeten bol Bayar. Tanid urt udaan naslahyg erooe.

    Хариулах
  • Mao / 2018 03 сар 26/

    Энэ хүн тавын таван хүний цусаар гараа угаачихаад юу ч болоогүй юм шиг яаж тоос хөдөлгөөд явж чадаж байна вэ?

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 26/

    Энэ хог ёстой нэг үнэг юмаа Яаж ингэж гэмгүй царайлж чаддаг байнаа ямарч хүн чанар алга Идсэн уусныг нь баримттай нотлоод байхад шүү Энэ хүн мөн үү Шоронгийн хулгайч ч гэсэн энэ нөхрийн дөргөд хүн юм байна. Энэ хүн хог америкийн байшингуудаа юу гэж тайлбарласан гэж хэн тэрнийг нь уншсан юм бол Хулг

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 26/

    Харахад нүдэнд хүйтэн хүн гэж ярьдагдаа,би зүс царайгаар нь биш,үйлдэл үг яриагаар нь ярьж байна,ийм этгээдийг нэг хоногын өмнө ч гэсэн хорьж сайн шалгаач,гадуур байлгаад л элдвийн юм яриулаж олон түмний тархийг угаалгаж гэмт үйлдлээ хайцаалах боломж олгох ямар хэрэг байна,ажлаа хийхгүй байгаа хуули

    Хариулах