АH-аас хөөгдөх дараагийн гишүүн хэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 27 ・ 8

Ардчилсан нам дотооддоо нэлээд бужигнаантай байна. Үндэсний бодлогын хороо буюу ротацийн сонгууль зохион байгуулж, намын нэр бүхий гишүүдээ гадуурхаж эхэллээ. Түүнээс гадна намын нэр хүндийг унагасан асуултын тэмдэгтэй улстөрчдийг шууд намаасаа хөөчихдөг боллоо. Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой Швейцарийн дээд шүүхийн шийдвэрийн талаар “Ройтерс” агент-лаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа нэг их удалгүй АН-аас мэдээлэл хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрээ танилцуулсан.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзлээ. Тиймээс С.Баярцогтыг намаас хасах шийдвэр гаргасан” гэлээ. Харин С.Баярцогт “Хуулийн байгууллагын эцсийн байдлаар шийдээгүй байхад АН ийм шийдвэр гаргасанд харамсч байна” гэсэн юм.

Харин АН энэ шийдвэрээ намаа цэвэрлэж эхэллээ гэх мэтээр их гоёор нэрлээд байгаа. Тэгвэл С.Баярцогтын араас хэн АН-аас хөөгдөх бол. Уул уурхайн томоохон гэрээнүүдтэй холбогдон, хуулийн байгууллагаар шалгагдаж буй гишүүдээ хөөж байгаа юм бол С.Баярцогтын араас Ч.Сайханбилэг хөөгдөх магадлалтай байна. Ч.Сайханбилэг АН-ыг эрх барьж байх хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүнийг АТГ-аас Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд байхдаа Тавантолгой цахилгаан станцын ажлыг гацаасан, Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулаагүй гэж нэр бүхий гишүүд үзэж, байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгэхээр АН-аас хөөгдөх дараагийн гишүүн Ч.Сайханбилэг байж магадгүй.

Харин түүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “явах” магадлалтай байна. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888”' зэрэг төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн ч зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн байдаг.

Ийнхүү хэрэг зөрчил асуудалд холбогдсон гишүүдээ хөөж, нэрээ цэвэрлэж буй АН-аас “явах” хүмүүсийн нэлээд урт жагсаалт гарч ирж болзошгүй байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • цанжид / 2018 03 сар 28/

    зураг дээр танигдахуйц харагдаж байгаа нөхдүүд юм болов уу, А, Ши гээд....

    Хариулах
  • Ү Ли Дао / 2018 03 сар 28/

    Хятадын эрлийз Шинжааны хунхууз цагаач эфү нарыг юунд нь хайрладаг юм .Хөөгөөд далдруул.

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 27/

    Hulgaichuudiig huuluu geed Mongoliin ard tumen hojih uu?
    Ardchilsan Nam zugeer l ner tsever uldeh gesen argaa barsan uildel shuu!! Buu huurt! Dahij buu sanalaa uguurei taminee!!!

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 27/

    Ёстой үхсэн баас,намаас хасагдах ямар арга хэмжээ юм бэ?

    Хариулах
  • hylgaichid?... / 2018 03 сар 27/

    Bohir garaan amandaa hiisen booluud endiihgyi bolno!!!!

    Хариулах
  • ali muugaan yzej ard olnii emne yahiig chini harah bolno! / 2018 03 сар 27/

    ene namiig taraa zailuul,MAN- ch zail!!!!muusain alyyrchid,deeremchin tonuulchid!muugaan yznee ta nar?....

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 27/

    АН-д хүн үлдэхүү

    Хариулах
  • батаа / 2018 03 сар 27/

    Баярцогт шиг чадалтай залуус илүү олон болж, морь уяж, ан хийж, мөрийтэй тоглож, хүүхэнддэг хийморийн доройтолтой архины усан гүзээнүүд байхгүй болсон цагт монгол хөгжих бөлгөө

    1
    Хариулах