МАН залуу гишүүнээрээ туг тахих нь ээ...

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2018 04 сар 06 ・ 8

   Улс төрийн залгамж чанарыг эрхэмлэгч ууган нам хэмээн лоозогнох дуртай МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 28 настай хамгийн залуу нэр дэвшигч Д.Гантулга, 60 настай хамгийн ахмад нэр дэвшигч Д.Лүндээжанцан нарыг нэр дэвшүүлэн залгамж чанарын тухай рекламдсаар байгаад ахмадууд болон залуучуудаас олон мянган санал авч, үнэмлэхүй ялалт байгуулснаар олонхи болсон билээ. Тэгвэл өнөөдөр МАН залуу гишүүнээрээ туг тахьчихлаадаа хэмээн халаглаж сууна. Учир нь 2016 онд Д.Гантулга хэмээх залуу олон мянган залуучуудын итгэл үнэмшлийг бадрааж, урам зориг бэлэглэж, Улсын Их Хурлын хамгийн залуу гишүүн болсон. Харин 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигчийн бизнесийн бүлэглэлийн мэдээллийг намынхаа даалгавраар олон түмэнд мэдээлснийхээ хариуд хүчингийн хэрэгтэн хэмээн цоллогдох болсон.

   Тэгвэл 2018 онд өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад иргэний хувиар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдсэн хамгийн залуу улс төрч болж байна. Гэтэл 2019 онд өнөөх бизнесийн бүлэглэлийн мэдээллийг нь дэлгэсэн АН-ын нэр дэвшигчийн одоогийн эрх мэдлийн нөлөөллөөр, хийгээгүй хэрэг үүрч, хүчингийн хэрэгтэн болж хувирвал яах вэ. Хэрэв тийм зүйл болж, МАН залуу гишүүнээрээ туг тахивал, хайран залуу хэрэгтэн болж, эхнэр охин нь өнчирч хоцор нь. Харин МАН 2020 оны сонгуульд итгэл зүтгэлээ өгөх залуу хүнгүй хоцорч, залуучуудын дэмжлэгээ алдах тийм л дүр зураг харагдаж байна.

   Энэ бүгдийн эцэст МАН залуу гишүүнээрээ туг тахих уу, үгүй юу гэдгийг залуучууд бид халаглан, харж суух л үлдэж байх шиг байна.

Эх сурвалж: Улс төр судлаач, сэтгүүлч Б.Мөнх-Аюуш


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 04 сар 09/

    Tug tahiad gej yu yariad baigaa yum be?????
    Naad hun chini uneheer hun huchindsen yum bol shorond oroh heregtei sh dee! Ugui yum bol hun gutgesen geed tsaad hun ni hariutslaga huleeh heregtei! Bichih yumaa olj yadahiin.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 09/

    хүүхэн хүчиндсэн нь үнэн л юм бол заавал ялаа үүрэх л ёстой. Их хурлын гишүүн мишүүн нь хамаагүй. Гишүүни гээд ял завших ёсгүй. Хуулийн өмнө хүн бүгд адил

    1
    Хариулах
  • Зэлэм / 2018 04 сар 07/

    хэрэв энэ асуудал шударгаар шийдэгдэхгүй бол дараа нь ямарч их хурлын гишүүн хүчин хийж болно гэж ойлгоорой

    Хариулах
  • Man ajLaa / 2018 04 сар 06/

    Daraa n 60terbym shaxaaniiNyamk

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 06/

    МАН хорчдийн хийж бгаа ажил залуучуудаасаа айдаг нь үнэн

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 06/

    Гантулга архи уухаараа хүүхэн хоргоодог ёрөн л болдоггүй гар шдээ хүний тус мэдэхгүй хүн ийм л байх ёстой

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 06/

    Энэ хүнийг хийсэн хэргийхэн төлөө холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой, уг хүн нь өөрөө муу хүн шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 06/

    Гэмт хэрэг үйлдсэн бол залуу хөгшин хэн байх нь хамаагүй,шалгуулах хариуцлагаа хүлээх нь шудрага ёсонд нийцэнэ,гэтэл нам нь ийм асуудалд зориуд оруулаж золигт гаргаж байгаа мэт хамгын залуу гишүүнээрээ туг тахих нь гэх мэтээр олны сэтгэл үймүүлсэн элдвийн юм донгосоххх боливол дээр биш үү?

    2
    Хариулах