Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 18 ・ 25

Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнуудаа аа!

Baabar.mn дээр тавьсан миний нийтлэлүүд "нохой шуугиулж" байдаг юм. Хараал зүхлээр дүүрэн коммент хөвөрч өгнө. Тэчъяадсан хэсэг нь "үхээдэх! алаадахъя! цаазлаадах!" гэх зэргээр "бөөлнө" дөө хө.

Бат-Үүл гэхээр "өмдөндөө чацга алддаг" нөхдүүд нүүрээ нуучихаад "гар хангалга" үйлдэж буй нь тэр! Баабар "Чи, тэр хөөрхийсийг зовоож яах гэсэн юм?! Комментоохаачих" гэж зөвлөдөг юм л даа.

Муусайн комментчдыг Баабар өрөвддөг юм байгаа биз. Харин би тэгэхгүй! 

Надад ингэх хоёр шалтгаан бий. Нэгд, нийтлэлийн маркетингт тустай. Хоёрт, цаг нь болохоор амилаад ирэх ногоон малгайтнуудын сүнс хэчнээн их байгааг, Чингис хааны хэлсэнчлэн хүмүүст "өглөө бүр сануулж байх"-д хэрэгтэй юм.

Би саяхан "Дарангуйлалд бэлдэх заавар" нэртэй нийтлэлдээ ногоон малгайгаа өмсөж ирээд хүчирхийлэх хүн ойр хавиар чинь цөөнгүй байгаа гээд бичээдэхсэн чинь найз нар маань "арай хэтрүүүллээ" хэмээн баалж билээ. Харин ашгүй, Ерөнхийлөгч Баттулга "Цаазалъя!" уриаг трэнд болгон ард олныг хөөргөж, хөөрсөн олон түмэн нь Сайханбилэг, Баяр нарыг "шууд цаазлаад өгөөч!" хэмээн шаардан хийрхэж байгаа нь миний зөв байсныг нотоллоо. 

Боловсролтой найз нар маань, шүүхгүйгээр шууд цаазлахад бэлэн байгаа массыг хараад "Ямар аймаар юм бэ! Ногоон малгайтан болох хүн ийм их байсан юм гэж үү? Бат-Үүл ээ!" гээд нүд нь эргэлдэж байна. Тэд одоо миний мэргэн түргэнийг бишрэх маягтай байгаа.

Ард түмэн маань хашраагүй л байна! 

Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа. 

Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй.

Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх!

Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ!

Ногоон малгайтан ч яахав төрөлхийн хүчирхийлэгчид. Зандаахүүгийн Энхболд шиг өсөрхөг зуумхай улс. 

Гэтэл тархиа угаалгаж төөрөлдсөн иргэд ямар олон байв аа?!

Аргагүй ч юм уу! Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Сайханбилэг, Баяр нарыг "Рио Тинтотой нийлээд Монголыг идээд сүйдэлчихлээ" гэдэг пиарыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулаад өргөн цар хүрээтэй түгээсэн шүү дээ!

Энэ үйл ажиллагааг Монголын талаас хариуцсан хүн нь пиарчдын дунд "орос школтой Нирун" хэмээн алдаршсан Батсайхан гэгч бөлгөө. Батсайханы ажлын үр дүн захиалагчийнх нь бодсоноос ч давж буусан буй заа. 

Оюутолгойн гэрээний учир начрыг огт мэдэхгүй иргэд хүртэл золгүй ерөнхий сайд нарыг аль хэдийн "цаазлах"-аар яллачихаж. 30 эргэм насны, аманцар байрын хоёр залуу бүсгүй "Сайханбилэг, Баяр нарыг үг дуугүй цаазлах хэрэгтэй!" хэмээн олон нийтийн газар цуурахад сонсож суусан хүмүүс дэмжиж байхыг би харлаа.

Тархи угааж чадна гэж энэ шүү дээ! 

30-аад оны монголчууд ингэж л тархиа угаалгасан нь 90 он хүрч байж илчлэгдсэн. Ардчиллын буянаар, хөөрхий Бодоо, Данзан зэрэг төрийн олон зүтгэлтэн нь ардын дайсан биш, харин ч жинхэнэ эх орончид байсныг анх мэдэцгээсэн, бид.

Батсайхан мэргэжилдээ сайн байх. Ийм чадварыг нүгэлт хэрэгт ашиглаж байгаа нь л харамсмаар. Муу юмандаа сайн гэж энэ.

Сайтар хийгдсэн паирын уршгаар олон түмэн Сайханбилэг, Баяр нарыг хэдийнээ яллачихсанжээ. Тэгээд манай хуулийн байгууллагууд, олон түмний санаа бодолд нийцүүлэх гэхдээ хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй бололтой.

Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ? УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ? Энэ мэт олон асуулт байна.

Пиардуулсан олон түмний таалалд нийцүүлэхдээ хууль зөрчсөн прокурор, шүүх бантахдаа тайлбар хэлэхчээ аядаж л байна. Гэхдээ тайлбар бүр нь өмгөөлөгчийн үндэслэлд унах аж.

Би өөрийн туршлагаас, хуулийн үг үсэг, заалтуудыг зөрчин явагдаж байгаа мөрдөн шалгах үйлдэл бүр цаанаасаа захиалгатай болохыг сайн мэднэ. Тийм учраас би "хорих бол хуулийн дагуу хорь, яллах бол хуулийн дагуу ялла, буудах бол хуулийн дагуу бууд" хэмээн мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс хуулийг нэхдэг юм. Дахин дахин нотлон хэлэхэд хууль зөрчсөн мөрдөн байцаалт бүр захиалгатай байдаг юм шүү!

Монголын түүхэнд тохиосон "Их баривчилгаа" болгон гаднаас захиалгатай байсныг түүх гэрчилнэ. Жишээ нь: Бодоо, Данзан нарыг баривчилж, шүүхгүй цаазалсан хэрэг Коминтерний захиалга байлаа.

Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь бас гадны ээлжит захиалга! Оюутолгойг булааж авах зорилготой захиалга!

Сайханбилэг, Баяр нарыг Оюутолгойн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэдгээр буруутгаж яллана. Тэгээд Рио Тинтотой байгуулсан гэрээг цуцална. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Монгол Улс маш их хэмжээний өр төлбөрт унана. Тэгээд зогсохгүй Монгол улс өөрөө өөртөө эдийн хориг тавьсан хэрэг болно. Грек шиг дампуурна. Монголыг аврах Европын Холбоо шиг холбоо байхгүй.

Тэр үед аргаа барсан монголчуудаас, мөнөөх захиалагч ирээд өөрийн үнийг тулгаж Оюутолгойг авах болно. Энэ ажилд Загджав мэтийн "бандит"-ууд зуучлах магадлалтай даг.

90 оноос өмнөх сүүлийн 300 орчим жилд Монголын ихэс дээдэс, улстөрчид гадны захиалга, захиа даалгавараар нэг нь нөгөөгөө егүүтгэж, устгаж, хэлмэгдүүлж иржээ.

Энэ гунигт түүх, ардчиллын ачаар дуусгавар болох шиг болсон. Гэтэл, гэрийн үүдээр хөөгөөд гаргасан мөнөөх муу ёр; шуналтай, урвалттай, аймтгай, зуумтгай улстөрчдийн гайгаар тооноор маань эргээд ороод ирлээ шүү дээ! Хүний муу мунхаг улстөрчид нь яасан барагддаггүй юм бэ?

Монгол ч гай хөө рүүгээ ч алхлаа даа! Алсдаа сайн цаг ирэх ахул нэгэнт "цаазалчихсан" гэмгүй хүмүүсээ араас нь шүүх хэрэг дахиад гарах нь ээ!

 

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

25 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 04 сар 19/

    Бат үүл гуай та нарын нөгөө Ардчилал энэ биз дээ тухайн үед та нар юу гэж ярьж байсан билээ одоо өөрсдийгөө хар даа бөөн.бөөн.шунал идэж ууж луйвардаж бгагаа зөв гэх үү

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 19/

    тэр ногоон малгайтнууд нь хаана байнааа чи ЭНХБАЯРЫГ хэлмэгдэж байхад үнхээр бүдэрсэн дээр нь нударч суусан лалар шүү дээ хууль гэж юм байдаг юм бол хэнийг ч шалгана бизддээ зоригийн хэргээр шалгуулах ёстой хүн чи мөнөөсөө мөн шүү булзааруулж хэлмэгдэл яриад яах вэ

    Хариулах
  • salga amban gyai!!! / 2018 04 сар 19/

    chamd hamaagyi luibarchaan?...chi muu syylee chabindaa hiigeed hebtej bai!!!

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 19/

    дэмжиж бна аливаад бодлоготой хандах хэрэгтэй 2 ерөнхий сайдыг барина гэдэг нотой хар хайрцагийн бодлогоо алдаж ардчилал гэж их гүйсэн гай монголын сор бсон хүнээ алдаж бсан түүх бий шүү

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 19/

    Bayr bol chinii ah shuu medeltsej yvaarai gej Bat-uuliin aav Erdene nas barahiinhaa omno helj baisniig tuuh gerchilne.harin baatar maani eh ornoo hudaldsan huniig tsus negteigeeree dalimduulj omooroh ni her zohistoi ve?

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 19/

    зөнөг-салга хоёр нийлэхээрээ юу болох бол

    Хариулах
  • Лянь Хуа / 2018 04 сар 19/

    Алуурчин Баяр гэж орилдог байсан онин бууз үхэр буриад хэдийдээ Баярт хайртай болчихов оо..Эр хүний хайр ч гэж хэцүү юм даа.

    Хариулах
  • zuv / 2018 04 сар 18/

    Batuul baataryn yg ene hetsyy yed heregtei! Bayar shig shiidemgii zorigtoi yls turch unduudur alga

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Батүүлээ чиний яриад байгаа ногоон малгайтны үе аль эрт дууссан харин чиний эхлүүлсэн ардчиллын нэр барисан луйварчдын үе ирээд удаж байна энэ 2ыг монголын ард түмэн ямар хэмжээний луйварчид вэ гэдгийг маш сайн мэднэ харин та л мэдээгүй үлдсэн юм шиг байна

    Хариулах
  • би / 2018 04 сар 18/

    Оюу толгойн гэрээг яахад энэ удаа орхие гэхдээ дараа заавал эргэж харна АНУ*д байгаа 5 хаус ,оффшорт байгаа мөнгөө тайлбарчих Батүүлд монголын ард түмэн бичигч би ч гэсэн тийм муу биш Харин Багабаньд Баяр Элбэгдорж Нямдорж нарт бол итгэхгүй

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Бат-Үүл их зөв байр суурьтай байгаа шүү, олон түмээн. Зөв хүнээ дэмжиж зөв замаар явмаар байна даа.

    Хариулах
  • mongoliig doroityylsan hymyysiin toond alyyrchin Bat-yylm zailsgyi baigaa! / 2018 04 сар 18/

    Bat-yyl ee!!engersen yeiin ard tymen nogoon malgaitnyydad alyylsan ard tymen bol gaihamsigtai eer ertenziin yhaantai ardyyd baisan enee chagiin nogoon malgaitnyydad hyadyylah ardyyd bol zygeer l chaazlyylahad tylsan ardyyd yalgaatai,chag ue ni ard tymenii gegeerel bolobsrol oyunlag sinj ni bygd eer

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу,иргэд олон түмний хүсэлтээр хуулийн байгууллага ажлаа хийж байна,чам шиг зөнөг амаа хамхиад миний ээлж хэзээ ирэх бол гээд чимээгүй байж бай мэдэв үү?чиний мэддэг ч асуудал биш,чамд огт хамаагүй асуудал ойлгов уу?

    Хариулах
  • ard / 2018 04 сар 18/

    hutsaarai batvvlee bitgii bie bienee buruu yman deer hamgaalaad balairaad bai vnen shudarga l ym bol ta mar yundaa hagartalaa bayjij mongol oron hymardag ym bee nowsh mini

    Хариулах
  • дорж / 2018 04 сар 18/

    40 мянгатын атаманууд нэгийгээ өмөөрмөөр санагдаж, тэгвэл АНУ
    дахь хаусуудыг нь цалингаараа авч өгсөн гэж тайлбарлаж өгөөч,

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Мөрөөрөө зөнөглөх шиг сайхан юм байхгүй гэж дуулсан уу?новшоо

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Хоцрогдолын туйл болж дээ. Баатар ч аяа алд. Ядаж мэдэхгүй юмандаа битгий оролцож байгаачээ...

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    зоригийгоо нухаад баатар болсийм бишүү. Эбээ нь баатар болгоо л...

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Өөрийгөө бас "Монгол Улсын баатар" гээд өргөмжилчхөж. Ичих гэж нэг юм Бат-үүлд алгаа. Тэрэнд орвол ямар гавъяа байгуулаад баатар болсноо бичвэл зүгээр дээ. Ганц удаа буу барьж үзсэн бол уу.

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    Ард түмэн бид хаширсаан, хэнээс, юунаас гэж үү, АН, МАН-ын амлалтаас, эрх ээлжлэн баригчдаас, улс төрчдөөс, ардчиллыг өмчлөгчдөөс, мэдээлэл, албан тушаалаа ашиглан ард түмний өмч, хөрөнгө, ашигт малтмалын хулгайчдаас ....

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    TA NARIIN HEMJEEGVI IH BAYJIJ IDEJ UUSAN NI BAS GADNIIHNII OROLTSOO YU SAIHANBILEG BAYR NARIIG HORIJ SHOROND SUULGAH NI ZOW ARD TVMEN SHAARDAJ BAINA CHI CH ARAAS NI OROH MAGADLAL ONDORTEI HVN SHVV

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    CHI BITGII HUTS HEMJEEGEE MEDEHGVI IDEJ UUJ EH ORONOO HUDALDSAN ERGVV NOWSHNUUD BITGII BIE BIENEE OMOOROOD GAIHUULAAD BAI ARD TVMEN SOHOR BISH SHVV BUURAL TOLGOITOI UHNA MINI CHI OROOSON GUY NI

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    хүүтэйгээ нийлж хотын төсвөөс хэдэн тэрбум мөнгө идсэн нтр гээд яригдаад бсан шоронд бх ёстой биш үү

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    энэ нэг фашист новш зан гаргаад бгаамуу

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 18/

    магадгүй л юм байна.

    1
    Хариулах