Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 23 ・ 17

Цовдолтол нь тэмцэнэ ээ!

 

Миний "Цаазалчихаад шүүддэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнууд аа!" хэмээх нийтлэлд өсөрхсөн Батсайхан тун хурдан хариуг нь барьжээ. Тэр хариу бүтээлийг уншигч олондоо толилуулъя.

 

Миний хүүд оффшорын данс гэдэг нь байгаад түүнд мөнгө байдаг юм бол нэг цент ч дутаалгүй Нируны Батсайхан болон АТОЗ-ын "сахал" Батчулуунд хураалгахсан. Тэгээд зогсохгүй Батсайхан, "сахал" Батчулуун нарын хүсээд байгаа шүүхгүй цаазалдаг "цаазын тавцан"-д сайн дураараа очиж толгой тавьж өгнө өө.

Даанч оффшорын мөнгө гэж байхгүй. Үүнийг Монголын шүүх тогтоосон! 

Гэтэл намайг гутаахын тулд ийм "зурагт хуудас"-ыг Батсайхан, Батчулуун нар мөн ч их тарааж массын тархи угаасан. Үүнийг нь үзсэн, намайг 30 жилийн турш "үхээсэй" гэж залбирсан хөгшин, залуу нүүрээ нуусан лалрууд, коммунистууд ямар их кайф авч "дур тавьдаг" гээч! Дур тавиад зогсохгүй нийгэм даяар тараана.

Уг нь Батсайхан миний хүүгийн найз, "сахал" Батчулуун надтай хамт коммунистуудын эсрэг тэмцэж явсан анд нөхөр. Одоо ч "байсан" л гэж тодотгох болжээ. Батсайхан, Батчулуун нарт миний хүү бид хоёр ямар ч гэм хийгээгүй. Саяхан болтол биднийг араар маань хорлож явааг мэдээ ч үгүй. 

Араас гэтэж хутгалж байгаа шаарнууд ямар чимээ гаргах биш! Цаг нь болохоор гараад ирэх ногоон малгайтууд хажууд чинь яваа гэдэг маань энэ шүү дээ!

Батсайхан, Батчулуун нар өөрсдөд нь гэм хор хийгээгүй надад өширхөх болсон шалтгааныг би мэдэж байна. 

Тэд Ерөнхийлөгч Баттулгын "гарын пиарчин", "гарын атозчин" нар юм. Эд, сүүлийн үед Ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж, эсэргүүцэж байгаад минь надад өширхөөд байгаа юм. Батсайхан "Бат-Үүлийг будаа болгоно" гэж хүртэл "тангараг" тавьсан байдаг.

Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголын олон тулгуурт гадаад бодлогыг нураах гэж байгааг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголыг ганц тулгууртай улс болгох гэж байгааг эсэргүүцэж байгаа минь үнэн.

Хоёр хөршийнхөө дунд гуравдагч хөрштэй байх ёстой хэмээн 11 оны Үндэсний Эрх Чөлөөний хөдөлгөөний баатрууд 90 оны бидэнд захисан юм. Энэ захиа даалгаврыг 90 оны ардчилсан хувьсгал биелүүлсэн. Би тэр ололтоо л хамгаалж байгаа.

Би эх орноо эргэж нэг улсын хараат орон, хязгаар нутаг болгохыг хүсэхгүй байна. Монгол Улсаа, Ерөнхий сайд нараа харьд аваачин цаазлуулдаг, иргэдээ гадны хатгаасаар хэлмэгдүүлдэг БНМАУ болгохыг тэвчиж чадахгүй. 

Монголоо дэлхийн Монгол болгосон ололтоо алдахыг хүсэхгүй байна. Би Улсаа НҮБ-д суудалтай "Тоглоомын Бүгд Найрамдах Улс" эргэж болохыг хармааргүй байна. 

30 настай байхдаа коммунист дарангуйллыг түлхэн унагахыг уриалж ухуулах хуудас нааж явсан намайг айна гэж ногоон малгайтууд бодож байгаа бол үнэхээр инээдэмтэй байна. Би тэр үед цовдлуулж дуусах тэмцэлд орсноо нэгэнт ухаарсан байсан юм.

Тийм болохоор, намайг цовдолтол чинь 90 оны ололтоо хамгаалан тэмцэх болно ногоон малгайтууд аа! 

 

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • uulee / 2018 05 сар 06/

    90 onii huvisgaliig ooriin omch met omchilchih uima,gantsaaraa hiisen uim shig.Tegvel ene ih bulhai luivraa ta yah uu,tsag hugatsaanii tohiroond Berlinii hana nuraad orosd prestroika yvagdsaniig bi hiisen gej guitai agar negen sonsogdoj bn.tegvel 28 jil uls ornii hogjliig butsaaj unagasnaa bas minii

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 24/

    Улсын баатар гэдэг эрхэм цолны нэр хүндийг бодоод энэ цол тэмдэгээ саналаараа хураалгачих,түүний дараа элдвийн юмаа ярь мэдэв үү?

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 24/

    генерал цолыг хурааж болж байгаа юм чинь энэ амьтнаас Баатар цолоо буцаан хурааж аваач. Улсын баатар цолыг энэнд өгснөөс хойш энэ хүндтэй цолны нэр хүнд унаж доог тохуу онигоо болоод байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 24/

    Бат-Үүлээ юуны тухай бичээд байгаагаа тодорхой хэлээч.Оффшор дансны асуудлаас айгаад,гомдоод байх шиг байна.Ер нь гүйлгээ хийхгүйгээр данс нээхгүй баймаар юм.Архичин согтуу хүний яриа шиг ойлгогдоод байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 24/

    malgai...malgai....malgai....yagaad sandaraad....chechreed...bainaa.....hereg chin garch irhees aigaa bainuu........

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 24/

    Elbeg Uul hoyoryn erguu tolgoi onhoroh tsag ni oirtoj buin shinj. Odor bolgon har daraad l nuglee uureh bolj dee baatar guai mini!!!

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    Эба та 2 хятадуудтай сужрээд л, ингэхэд ер нь юу бодож тэр "хувьсгал"-аа хийсэн бэ хөө?

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    Эба та 2 хятадуудтай сужрээд л, ингэхэд ер нь юу бодож тэр "хувьсгал"-аа хийсэн бэ хөө?

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    Арай л эрт зөнөглөө юу? амаа хамхиад дуугуй байвал дээр биш үү?амьтан хүн жаахан мартагнахаар л дэмий юм бураад эхлэх юм?

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    Орос ах нар гээд худлаа ш дээ. Монголыг минь баллагсад дандаа орсууд байсан. баттулга оросын гар хөл

    Хариулах
  • Цэцэг / 2018 04 сар 23/

    Энэ хүн юундаа бухимдаад байгаа юм бэ айлд малгайгаа мартаад явсандаа сандраад л байх юм ямар нэг нууц алдахаас айгаад байгаа юм байлгүй зайлуул

    2
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    Бат-үүл минь өөрийнхөө сайн дураар "Баатар" цолоо буцаагаад хураалгачихвал ард түмний дунд нэр хүнд чинь жаахан ч болов өсөх байх шүү. Зоригийн хэргийн захиалагчийн тухай яригдахаар л айгаад байдаг нь ямар учиртай юм бэ.

    4
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    зоригийн хэрэгийг сөхөгдөхөөр л чичрээд унав... эбээ та 2 нэг л биш ээ...

    3
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    Хэдэн лүмпэн пролитарууд зуун жилийн дараа монголд октябрийн хувьсгал хийчих санаатай Зуун жилийн өмнө сэтгэж бүтээх чадваргүй хэдэн лүмпэнгүүд эзнийг нь алаад хөрөнгийг нь авахын тулд октябрийн хувьсгал хийсэн юм шдэ Ядуу байгаа шалтгаан нь мөнгөгүй дэ ядуу биш ядуу сэтгэхүйд бгаа юм шү дэ

    Хариулах
  • ганаа / 2018 04 сар 23/

    хууль бусаар олсон хөрөнгийг л хурааж авах тухай юм шүүдээ баатараа юунд сандраад байгаа юм бэ .

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    юунд бухимдаад байгаа оффшорыг арай өмөөрөөгүй биздээ баатар минь гэхдээ танд бас би тийм муу биш лдээ үнэхээр БААТАР юм бол Ард түмэнтэйгээ Ерөнхийлөгчтэйгээ ОФФШ эсрэг тэмц

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 23/

    uhsen nohoin otsgor

    1
    Хариулах