МАН-ынхан яагаад Н.Багабандийг "Оюу Толгой"-н ТУЗ-д байлгаад байна вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 30 ・ 16

Монгол Улсын Засгийн Газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз" ХХК-иудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Оюу Толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2010 онд тус тус байгуулан ажиллаж буй билээ.

Ингэхдээ "Оюу Толгой" компанид Монголын төрийг төлөөлөн гурван гишүүн ажилладаг. Уг гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн Газрын харьяа "Эрдэнэс Монгол" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдан томилдог юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Нацагийн Багабанди маш их хэл ам дагуулдаг боловч "Оюу Толгой" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж байна.

 Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард буюу МАН УИХ-д олонхи болсны дараа  "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон юм.

Н. Багабанди нь МАХН (МАН)-ын Нарийн Бичгийн Дарга, УИХ-ын анхны дарга, УИХ дахь МАХН (МАН)-ын бүлгийн дарга, МАХН (МАН)-ын  Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, анхны даргаар ажиллаж байсан ба 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.

Түүнийг Ерөнхийлөгч байх үед "Ардчилсан Холбоо" эвслийн томилсон Засгийн газрууд 4 удаа огцорч, С.Зориг алагдаж, "Эрдэнэт" үйлдвэр тойрсон дуулиан дэгдэж, МАХН (МАН)-ын дотоод зөрчил гүнзгийрч байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 1 сарын 10-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө: "Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сул ажиллаж байна. Монгол улсыг төлөөлөн ажиллахдаа эрх ашгаа хамгаалах тал дээр хойрго байгаа. Иймээс солих нь зөв" хэмээж байсан юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ч үүнийг дэмжиж: "Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг чанга ажиллах ёстой. ТУЗ бол ТУЗ шиг байх ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар "Рио тинто"-д 6,5+лайбор=8,4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээллийг тэр айлд очиж худалддаг хүмүүс ч бий. Иймээс өнөөдрийн хоолноос илүү ирээдүйн ашгаа бодох нь зүйтэй. Ерөнхийлөгчтэй саналтай нэг байна" гэсэн билээ. Хачирхалтай нь ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ даргатай "Эрдэнэс Монгол" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга М.Энхболдын "багийн хүн" гэгддэг Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар нартай холбоотой асуудлыг шийдэлгүй өдий хүрээд байна. Энэ бүхэн нь ч нөлөөлсөн үү? Н.Багабанди ажилдаа хариуцлаггүй хандаж, УИХ-ын ажлын хэсгийн хуралдаанд очдоггүй гэнэ. Ер нь МАН-ынхан яагаад Н.Багабандийг хамгаалж, "Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүнээр нэг бус удаа томилоод байдаг нь хачирхалтай юм. Тэр бүү хэл "Рио Тинто" группийн Монгол дахь салбарын захирлаар Н.Багабандийн хамгийн сайн найз агсны хүү н.Мөнхтүшиг ажиллах болсон билээ. Зөвхөн энэ нь л Н.Багабанди "Оюу Толгой"-д ажиллах нь сонирхлын зөрчилтэй болох эсэх асуултыг тавихад хүргэж буй.

"Оюу Толгой" компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлд Армандо Торрес, Жеффри Тайгесен, Крэйг Киннел, Брэндан Лэйн, Г.Батсүх нар хөрөнгө оруулагч талыг төлөөлж, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нар Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж тус тус ажилладаг юм.

 

П.Мандах

www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 06 сар 07/

    энэ дүрсээ хувилгасан луйварчинг зайлуул Ард түмний тэвчээр барагдаж байгааг энэ мэт луйварчин өөрөө ойлгомоорсон доо

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 02/

    титэм үгээ түмэн олон руу биш өөртөө зориул Түмэн олон зовж тэвчээрийн хязгаарт хүрлээ.Та харин баяжиж ханав уу Нүдний улай болохоос өмнө ОЮУ ТОЛГОЙГООС зайл Эх орноо гэх сэтгэл зүрх танд огт алга

    Хариулах
  • ЧИН ЗОРИГ / 2018 05 сар 02/

    Ард түмнийг дорд үзэж өөрийгөө лут амьтан гэж бодсон жинхэнэ бодит амьдрал дээр арай гэж гадаадын техникумын хуваарь авч авсан зүгээр л хэдэн арван мянгаар байдаг дундаж сэхээтэн шүү дээ. тэнгэрт гараад эх орноо худалдаж түмэн олон хайр хүндэтгэлийг өөрийгөө хаан юм байна гэж эндүүрсэн шүү титэм үгэ

    Хариулах
  • zo / 2018 05 сар 02/

    Muu yalaa odoo zail ene metiin nowshnuudiig shalgaj horongiigne huraachih shudarga shvvchih er zorigt huuli shvvh bnuuuuuuu

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 02/

    муу новш, бас титэм үгээрээ зон олныг хуурмар аядаастай, яаж ингэж чадаж байгааг нь харахаар бүүр ой гутдагын

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 01/

    наад Батсүх чинь жинхэнэ багабандийн гарын хүн шүүдээ канадад элчингээр томилж байсан юм багаа

    Хариулах
  • Suh / 2018 05 сар 01/

    Oyutolgoin luivariin geree s zorigiin allaga zergiig ene hun medej baisan gej boddog titem ug terlej ih uhaantai gegeersen mayagiin hun bolj jujgeldeg hamgiin ayultai gemt hergiig nuun teej yavaa hun gej bi hardaj boddgiin mongoliin tuluu yuuch hiigeegui tsaashdaach hiihgui iim pizdaag yaagaad bailg

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 01/

    Oyutolgoin luivariin geree s zorigiin allaga zergiig ene hun medej baisan gej boddog titem ug terlej ih uhaantai gegeersen mayagiin hun bolj jujgeldeg hamgiin ayultai gemt hergiig nuun teej yavaa hun gej bi hardaj boddgiin mongoliin tuluu yuuch hiigeegui tsaashdaach hiihgui iim pizdaag yaagaad bailg

    Хариулах
  • Sam / 2018 05 сар 01/

    Manai ulsin bugd erunhiilugch uud no toi

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 01/

    Анхны овоог энэ хүн элчин сайд болгосон Батсүхтэйгээ хамт босгоод Батсүхийгээ Канадаас Хятадад үргэжлүүлэн элчингээр суулгаж харийнханд асар их ашиг бэлэглэсэн тул одоо эргээд хоосон тэжээлгэж байгаа хоёр доо...4 ерөнхийлөгчийн гурав нь монголоо худалдаж идсэн хүмүүс...

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 30/

    Taliigaach Zorig ene huniig erunhiilugch baihad alagdsan yum bol naad hun chini No-toi baina aa. Heregiig ileruulehed yagaad yu ch hiigeegui ni sonin baina shuu! Oyutolgoid hudaldagdsan ni unen! Ene huniig zailuulaachee!!!!

    Хариулах
  • Hujaatai ahan duu bolson / 2018 04 сар 30/

    Ene chin hujaatai holbootoi hujaa nar enuund ih avilgal ogdog baisan. Tegeed ene huniig tend bailgasnaar hujaad ashigtai. Hytad helnii orchuulagch deer uyed ajillaj baihdaa bur nudeeree haraad suudag baisan gesen.

    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 30/

    Энэ хүнд Монгол түмэн итгэж байсан гэтэл энэ бол цагаандаа гарсан луйварчин Одоо монгол түмнээ хайрладаггүй эх орноо элгэн саднаа худалдсан хүйтэн цэвдэг сэтгэлтнийг одоохон зайлуул харицлага хүлээлгэх хэрэгтэй

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 30/

    МӨН. ЭНЭ багабанди ЗОРИГ С т нөхцөл тавьж байсан. Ганболдыг 7 удаа буцаасан. ЗОРИГын аллагын захиалагч хэн бэ гэдэг л анхаарал татна даа

    1
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 30/

    Монгол улс уруудан доройтохын хамаг муу бүхний эхлэл энэ хүнээс эхлэлтэй гэж хүмүүс ярьдаг үнэн байх магадлалтай

    2
    Хариулах
  • Зочин / 2018 04 сар 30/

    Багабаньд гэж ямар хүн байдаг билээ,арай өнөөх Да.Ганболдыг долоон удаа томилолгүй монгол улсын засаг төрөөр,ардчилалынханаар тохуурхан тоглож,С.Зориг агсаныг алагдахын урдхан талд чамайг ЕС болговол миний найзыг Эрдэнэтийн захиралаар буцаан тавих уу? гэж дам хүнээр асуулгаж байсан хүн мөн үү? биш ү

    1
    Хариулах