ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬД ОЛГО ГЭЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 04 ・ 10

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сүүлийн үед Хотгор шанагын уурхайтай холбох болсон талаар болон Хүүхдийн мөнгийг ямар хэмжээнд олгох талаар тодрууллаа.

-“Хотгор шанага”-ын лиценз танай гэр бүлийнхний нэр дээр байдаг тухай нэвтрүүлэг цацагдсан. Харин та, танай ах өөр тайлбар өгөөд байгаа?

-Тухайн нэвтрүүлгийг үзсэн. Нийт мэдээллийн 80 хувь нь худал мэдээлэл. Би Солонгосын төрд нөлөөлөөд шийдвэр гаргуулаад байна ч гэж юу байх вэ. Солонгос бол хуулиа хатуу мөрддөг улс. Үүний дараа Солонгосын виз гаргаж өгөөч, гаргахад тусалж өгөөч гэсэн зүйлс ч их гарах болсон.

Солонгосын төрд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Дээр нь тэр арилжаа, наймааг хийсэн жинхэнэ эзнээс нь яагаад бултуулаад байдаг юм бэ. Бид энэ асуудалд огт оролцоогүй. Эндээс би Солонгосын төрд их нөлөөтэй хүн юм байна гэдгээ мэдэж авсан.

-Та уг нь Сангийн сайдаар томилогдохдоо “надад болон манай ах нарт уул уурхайн ямар ч лиценз байхгүй” гэсэн. Гэтэл хоёр ах болон зөвлөхөд тань “Хотгор шанага”-ын лицензүүд бий гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

 

-Хэзээ ч лиценз байгаагүй. “Хотгор шанага” гэдэг компанийн захирал нь өөрөө мөнгө зээлж авсан. Үүний талаар маш тодорхой мэдээллийг баримттайгаар би өөрийн цахим хуудсандаа тавьсан. Зээлийн гэрээ байгуулж зээл аваад, богино хугацаанд төлнө гэж байсан ч гурван жилийн дараа төлсөн. Ийм л асуудал байгаа. Манай гэр бүлийнхэн лиценз, концесс, тендерт оролцдоггүй, тусдаа бизнесээ эрхлээд явдаг.

-Та энэ тухай мэдүүлгийг АТГ-т өгсөн үү?

-Өгөлгүй яах вэ. Би өөрөө гомдол гаргасан шүү дээ. Хэсэг бүлэг хүн бодитой зүйлийг гажуудуулаад, гүтгэлэг хийгээд, улс дамжин явж телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Энэ бүгдийг бид мэдэж байсан. Санхүүжүүлж байгаа эздийг нь улс төрийн зорилготой, мөнгөтэй хүмүүс байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би өөрөө энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Одоо шалгагдаад явж байгаа.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төслийг дэмжээд, нэгтгэж хэлэлцэхээр болсон. Үнэхээр 100 хувь олгох боломж төсөвт бий юу?

-Хэрэв 100 хувь олгоно гэвэл хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох боломж нь байгаа. 100 хувь болгохоор мөнгө байхгүй учир Төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэгвэл Төсөв ямар тохиолдолд тодотгох нь хуулийн заалттай. Тэр хуулийн шаардлага нь ерөөсөө байхгүй байгаа.

Тодруулбал, төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай. Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй. Энэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • BAATAR / 2018 05 сар 07/

    ene durvid niit mongolin ard tumniig teneg gej bodood bnauu hereg hezeed unen ni ilernee ter tsagt chi amisgaa bolood shorondoo ornoo 2 jiliin daraa ta nar maania unshuulnaa MAN+AN IN ULS TURCH NERTEI UMHII HULGAICHUUDAA!

    Хариулах
  • BAATAR / 2018 05 сар 07/

    ene durvid niit mongolin ard tumniig teneg gej bodood bnauu hereg hezeed unen ni ilernee ter tsagt chi amisgaa bolood shorondoo ornoo 2 jiliin daraa ta nar maania unshuulnaa MAN+AN IN ULS TURCH NERTEI UMHII HULGAICHUUDAA!

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 07/

    Ичээч 20,0 хүүхдүүдээсээ харамлахаасаа...Ямар ТЭРБУМ-ыг авъя гэж байгаа биш. Ялгаваргүй олгох нь зүйтэй.

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 07/

    Бүх хүүхдүүддээ алагчлалгүй өг,өгч чадахгүй байсийн бол юунд анхнаасаа өгнө гэж худлаа PR сонгуулийн өмнө хийсиийн.Тэгсэн бол сонгуулийн үр дүн өөр байх байсан гэдгийг хэлж байна.

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 07/

    чи 100/ олохгүй өөрөө цуслах нь уу.Аймгаа зарж идсэн хулгайч...Увсчууд хайрлаад байх юм..:

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 04/

    Huuhdiin mungiig hen ideed baina ve. Hen turuulj duugarsan ni gej huuchtsuul heldegsen

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 04/

    Хэрэв 100 хувь олгоно гэвэл хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм ЯЯАгаад гэвэл Хүрэлбаатар миний бие УУрхайг худалдаж аваад КАРМАЛЧИХСАН

    Хариулах
  • Басар / 2018 05 сар 04/

    Энэ ХҮРЭЛБААТАР даварцан нөхөр вэ ӨӨРӨӨ ИДЭЖ ЗАРЖ БОЛДОГ . Хүүхдүүдийн мөнгө хаачса юм бээ ТА НАР ХУЛГАЙЛЧИХААД ИЧИХ БУЛЧИРХАЙ АЛГА УУ

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 04/

    Хүрэлбаатар Хотгор шанагын уурхайг эзэмшиж, Солонгост зарж байх юм. Гэтэл Монгол улсын хүн амаа өсгөх бодлого буюу хүүхдэд олгодог мөнгө нь бхгүйн улмаас заримыг нь ХАСЧ байгааг АМАА УРЧИХ ШАХАН ШҮҮМЖИЛЦГЭЭДЭГ, ХУЛГАЙЧ улс төрчдийг ЦААЗЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ,

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 04/

    zygeer bj yz muu mal

    Хариулах