Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 05 сар 07
・ 18

Ах намын залуусын өнгө болсон Г.Тэнгэр. 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн боловч өвдөг шороодсон тэрбээр МАН-ын гадаад харилцааг хариуцаж ажиллаж байсан намтартай нэгэн.
Тодруулбал, МАХН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Тиймдээ ч Гадаад харилцааны дэд сайдын суудалд хүртэл тухлаж үзсэн нэгэн юм.
Өдгөө Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байна. Гэхдээ ах нарынхаа дэмжлэгээр дээшээ гарсан Г.Тэнгэр Төрийн тэргүүнийг элдэвлэж “Х.Баттулга МАН татан буугдах хэрэгтэй гэжээ. Чамд хуцваа гэж хэлье. Намайг Тэнгэр гэдэг. ТТО-оос олж болно” хэмээж байв.
Магадгүй тиймдээ ч Г.Тэнгэрийг Япон руу Элчингээр илгээхээс цааргалж буцаасан байж мэдэх юм. Үнэндээ том үгтэй Г.Тэнгэрийг энэ удаад Ерөнхийлөгч хойш тавьж, татгалзах магадлал өндөр байгаа.
niigmiintoli.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.