Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 05 сар 22
・ 10

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж, Санкт Петербургийн эдийн засгийн чуулганд оролцох ёстой байв. Гэвч түүний айлчлал ОХУ-ын талын шийдвэрээр хойшилсон юм. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн холбогдох албан тушаалтнууд: "ОХУ-ын Засгийн газар байгуулагдаж амжаагүй учраас айлчлалын товыг хойшлуулсан" гэсэн тайлбар өгч буй бол ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэсэн тухай зарим эх сурвалж өгүүлж буй. Гэвч энэ шийдэл Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн Тавантолгойн ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг УИХ дахь МАН-ын бүлэгтаа танилцуулсан үетэй давхцаж буй нь хачирхалтай юм.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлж буйгаар : “ УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газар Таван Толгойн ордыг хөдөлгөх төслийн саналаа танилцууллаа. Бүлгийн гишүүд Засгийн газрын саналтай танилцан, боломжтой хувилбар байх магадлалтай тул цаашид судалж үзэхээр байр сууриа нэгтгэсэн. Энэ долоо хоногт дахин нухацтай хэлэлцэж, тооцоо судалгаа, үндэслэлтэй танилцаад эцсийн шийдээ гаргахаар ярилцлаа. Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой"-г 100 хувь гэж үзэн 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргаж, дагалдах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газруудын тооцоо судалгааг гаргана. Ирэх долоо хоногт Таван Толгой төслийг хөдөлгөх чиглэлд МАН-ын бүлэг улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн" аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тавантолгойн ордыг ямар ч хэлбэрээр хөдөлгөсөн БНХАУ-тай хамтрах нь гарцаагүй гэж үздэгээ өмнө нь илэрхийлж байсан билээ.
П.Мандах
sonin.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.