Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч Баттулга, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн 90 оны ардчилсан хувьсгалын ололтод "өширхөх"болсонд л би бүр гайхаад байгаа юм!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 06 сар 04 ・ 15

Ерөнхийлөгч, чөлөөт ардчилалд "өширхөх" болсныг би гайхаад байгаа юм...

Ерөнхийлөгч Баттулгын чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик.

Владимир Ипатьев хэмээх Оросын алдарт химич өндөр октаны бензин гарган америкчуудыг баярлуулаад зогсохгүй өөртэй нь хамт цагаачилж очсон мэргэжил нэгт нөхдүүдийнхээ хамт АНУ-ын нефть-химийн үйлдвэрлэлийн салбарыг үндэслэсэн юм.

Инженер Владимир Зворыкон Америкт цагаачилж очоод ХХ зууны нэг гайхамшиг болох телевиденийг бүтээсэн. Зөвлөлтөд патентыг нь аван, хар цагаан өнгийн телевизор хийж байсныг бидний үеийнхэн мэднэ. 

Бас нэг мундаг инноватор (шинийг санаачлагч) орос Александр Понятов видео магнитфон буюу хуурцгийг, Бинг Кросбийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр анх бүтээж "америкчуудыг шуугиулж" байв. Зөвлөлтөд энэ хуурцгийг "видак" гэж нэрлэдэг байсан бөгөөд хар зах дээр бараг орон сууцны үнээр олддог байжээ.

Гэх мэтчилэнгээр, олны хэлдгээр "хар мянган" цагаач инноватор оросууд АНУ-ыг хөгжихөд хүчин зүтгэсэн. 

Би энд Г.А.Гамов, Питер Сорокин, Василий Леонтьев, Симон Кузнец, Айн Рэнд ( жинхэнэ нэр нь Алиса Зиновьевна Розенбаум), Набоков, Рахманинов зэрэг шинжлэх ухаан, урлаг соёлын мундагчуудыг оруулаагүй байгаа шүү!

Нэг гэнэн орос залуу "Америк руу гарсан шилдгүүд цөөхөн байсан шүү дээ!" гэж комментоор мэлзсэн байсан нь мөн ч инээдтэй. Улс орныг "үсрэлт хийлгэх" аугаа шилдгүүд гарын тав, ихдээ л гэхэд арван хуруунд багтдагийг тэр хөөрхий мэддэггүй бололтой.

Харин Путин үүнийг сайн мэдэж байгаа. Тэрбээр, Оросын зэвсгийн хүч чадлыг гайхуулахаар 3-р сарын 18-нд хэлсэн үгийнхээ эхэнд шинэ эрин үед хөгжлийн төвшин технологоос улам хамааралтай болсон тул технологийн өрсөлдөөн галзууран ширүүссэн, энэ өрсөлдөөнд ялагдвал хоцрогдож, тэр хоцрогдлоос залуус, шилдгүүд нь дайжиж, улмаар "Улсаа ч алдах эрсдэлтэй" гэх зэргээр хэлээд, ийм байдалд хүрэхгүйн тулд эрх чөлөөг бүх чиглэлд тэлэн, ардчиллыг өргөжүүлэх ёстой гэсэн үгийг "онцлоход" хэмээн анхааруулж байгаад цохон хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ниймийн хөгжлийг алдахгүйн тулд либерал ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн лавшруулах хэрэгтэй гэсэн санааг л илэрхийлжээ. 

Тэнд байсан хүмүүсийн цөөнгүй нь Путины хэлсэн үгийн энэ гол хэсгийг анхаарахаас илүүтэй шинэ пуужингийн тухай танилцуулах хэсэг дээр нь сэргэцгээж байна билээ. Кадыровчууд дүүрэн сууж байсан болохоор аргагүй. Энэ бол Путины зовлон юм даа!

 

Хятад орон ч баруунд мөн л шилдгүүдээ "бэлэглэсэн" юм. Синьхайн хувьсгалын дараагаас эхэлж бараг дөчин жил үргэлжилсэн үймээн самуун, иргэний дайн, тэр бүхний дараа 1949 онд тогтсон коммунист тоталитар дэглэмээс хэдэн арван сая хятад хүн дайжсан. Тэдний нэг хэсэг барууны орнууд гарч очин хөгжлийг нь тэтгэж, нөгөө хэсэг нь Америкийн хөрөнгө оруулалт, хамгаалалт дор Сингапур мэтийн Азийн баруудыг бүтээн босгосон билээ. 

Маргарет Тэтчер "Хятад хүмүүс дэлхийн хамгийн чадварлаг бизнес эрхлэгчид" гэсэн байдаг. Нээрээ л дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том хоёр өрсөлдөгчид бол хятад, еврей хоёр үндэстэн. 

Нобелийн шагналтай хятад эрдэмтэд бүгд Америк, Их Британийн харьяат байдаг. Гэтэл коммунист Хятад ийм хэмжээний нэг ч эрдэмтэн байхгүйгээр барахгүй соёлын хувьсгалын үеэр байгаа эрдэмтнүүдээ золтой л устгачихаагүй.

Ши Жинпин шилдгүүдээ алдахын горыг бас мэднэ. Тийм учраас улстөрийн либералчлалд таагүй хандах атлаа эдийн засгийн либералчлал, чөлөөт зах зээлийн төлөө тууштай явахаа илэрхийлдэг. 

Тэр "Протекционизм гэдэг бол харанхуй өрөөнд өөрийгөө түгжсэнтэй адил" хэмээн протекционизмыг дайрч, либертариан эдийн засагчдыг дуу алдуулж байна. Хятад улс өнөөдөр хөрөнгө оруулалт, худалдааны эрх чөлөөг хамгаалах ажлыг манлайлагч гүрэн болчихдог нь үнэхээр гайхалтай явдал.

Хятад өөрийнхөө шилдгүүдийг алдахаас сэргийлэх бодлого явуулаад зогсохгүй бусад улсын шилдгүүдийг "урвуулах" зорилгоор визийн горимдоо өөрчлөлт оруулж байна. Хувийн бизнес, өмчийн баталгааг улам төгөлдөржүүлж байна.

Энэ мэтийг тооцон тунгаан бодоход Ерөнхийлөгч Баттулгын чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик. 

Чөлөөт зах зээл, ардчиллын замаар хөгжихгүй, геополитикоор хөгжинө гэдэг санаа маш осолтой санаа. Өнгөрсөн зуунд Монгол улс геополитикийн хайчинд орохдоо ардчиллаа устган, иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан, бизнес хийх эрхийг хориглон, дотоод гадаадын капиталыг шахан зайлуулж, сүм хийдээ шатаан, 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөн эцэстээ нэг их гүрний "колони" болсноор дууссан. Энэ тухай нэхэн санавал, Ерөнхийлөгч маань шинэ зууны "шинэ колончлол"-ыг санал болгож байгаа юм биш үү!? гэсэн хар өөрийн эрхгүй төрнө!

Ер нь геополитикоор хөгжинө гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Ухаан нь геополитикийн эрх ашиг шаардаж байна гээд Оюутолгойг хурааж аваад "геополитикийн түншийнхээ" компанид өгнө гэсэн үг үү? Гуравдагч хөршийнхөө капиталыг геополитикийн төлөө шахан зайлуулна гэсэн хэрэг үү? Японтой хийсэн чөлөөт худалдааны гэрээг цуцална гэсэн үг үү? 

Бүр эсхүл, геополитикийн хүчтэй тоглогч байхын тулд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй, парламент олон улсын гэрээ хэлэцээрийг удаан шийдэж байна гэх гээд байгаа юм уу? Геополитикт тааруулан Үндсэн хуулиа өөрчлөх дараагийн алхмаа хийхээр хэдийн ирээдүйн түнштэйгээ тохирсон юм болов уу? Энэ мэт тодруулах шаардлагатай олон асуулт ар араасаа хөвөрч байна!

Баттулга, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн 90 оны ардчилсан хувьсгалын ололтод "өширхөх"болсонд л би бүр гайхаад байгаа юм!

60 жил гар хүрээгүйн улмаас нурах шахсан цэргийн ангиудынхаа орон байр, казармыг шинэчилье гээгүй байж цэргийн социализм байгуулна гэж нэг хэсэг шуугиулсан. 

Дараа нь цаазаар авах ялыг сэргээх кампанит ажил зохион байгуулсан. Одоо тэр нь атозчин радикалуудын тренд болоод, тэд сав л хийвэл "цаазалъя" гэж орилдог болсон. 

 

Одоо бүр, либерал ардчилал мухардлаа, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсье гэнэ ээ! Эдийн засгийн хөгжлийн ямар ч төсөл хөтөлбөр яригдаагүй байгаа ШХАБ-д дуртай юм бол элсэнэ л биз, чөлөөт ардчилал, зах зээлийн үл үзэгдэх гарыг доош нь хийх шаардлага юу вэ? ШХАБ-д элсэх болзолд ардчиллыг устгана гэсэн шаардлага байхгүй биз дээ?!

Ерөнхийлөгч Баттулга, чөлөөт ардчилал, зах зээлийн олгосон боломжийг завхруулан буруудуулсан бүх бурууг нам, улстөрчдийн шуналдаа хөтлөгдсөн тэнэглэл, хариуцлагагүй үйл ажиллагаанаас л хайх ёстой шүү! Ардчилал, монголчуудад эрх чөлөө, боломж олгосноос өөр ямар ч гэм хийгээгүй! Ардчилалд өширхөх хэрэггүй!

 

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Официально сообщаем Вам об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сейчас без промедления пройти шаги перейдя на основную страницу нашего сервиса в течение 5 часов.Не упустите момент пока Ваш доступ в систему не заблокирован!Зайти в систему: https: / 2020 07 сар 09/

    Уведомляем Вас о том что принят вердикт обеспечить Вам некую сумму. Рекомендуется сейчас же разбираться с подробностями пройдя на официальную страницу почтового сервиса в течение 30 минут.Не упустите момент пока Ваш доступ в систему не аннулирован!Переход на страницу: https://tinyurl.com/layenoke NM

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 05/

    Дүр эсэгсэн ардчилал нэрийн дор Элбэгээ та нар улс орноо цөлмөж дууслаа хэдхэн хувалз шиг баячуудаас чин Бат тулга байтгуй ард түмэн бүгд залхаж байна

    Хариулах
  • z / 2018 06 сар 04/

    Tsaaziin yaliig sergeegeed hamgiin turuund Elbegdorj Batuul 2 iig tsaazlah heregtei! Tsaaziin yal sergeeh geed baina geed yasan aisan duugarch baina aa!!!

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Бат-үүл гуай ! Та хоцрогдож. Таны толгой сэтгэхээ больж, хэн нэг хүнээс сонссон дуулсанаа хольж хутган авцалдаагүй юм ярьдаг болж. Монгол улсыг өнөөгийн түвшинд орох хүртэл доройтуулахад гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг бол та мөн. Тэр гавъяаг чинь үнэлж Улсын баатар өгсөн. Иймд элдвийн юм ярьж Баттулга

    2
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Сүүлийн үед Батүүлийг ойлгохоо болилоо би уул нь 100 хувь итгэдэг дэмждэг хайрладаг байлаа би ингэж буруу бодоод байна уу баатар минь буруу бодож бухимдаад байна уу үргэлж л ерөнхийлөгч рүү дайрчих юм та 2 учраа олооч

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Эсгий хийх газар нохой хэрэггүй,энэ цаг үед Бат-Үүл хэрэггүй,чи зүгээр мөрөөрөө дуугуй байлдаа

    1
    Хариулах
  • Gggh / 2018 06 сар 04/

    Battulga bol zalgalmailsan etseg gedeg uran saihnii kinond tolgoigoo ugaalgasan yamarch bolovsrolgui naimaachin gedeg ni l ulam bur il bolood bn shuudee. Hajuud ni olon jil baisan Batuul ta yagaad tuuniig meddegui baisan gej? Esvel bugd tuunees mungu zeeldsen bsiimuu?

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Neg ih niitlel bichdeg hun boloh gej oroldhiin,chinii bichih nohoi jogorhoi,harin chi ooriigoo neg hondlongoos hardaa,90 onoos hoishhi buh muu muuhai bolgontoi orootsoldson "BAATAR",chamd neree tsverleh nugelee naminchlah neg arga baina,ter hudlaa"BAATAR"-aa butsaagaad ogchih.chamd hereg bolohoosoo

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Battulga oshirhson uim baihgui harin chi Ebiitegee ardchillaliig buzarlasan.

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Ard tumen buh hun ardchilliin tuluu noir hoolgui zutgej hiisiim shuu chinii hiisen yum bish shuu Battulga ch oroltsson ene hun amidralaa ajilaa uuruu l bosgoj hiigeed yavj baigaa haragddag elbegdorj batuul ta nar dhig ard hilal yarisan luivarchin l lav bish ter ard tumnii songoltoor erunhiilugch bol

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Salga saaral ardchilliig umchluh gedgee boli ardchilal elbegdorj batuul sodorbaram nariin umch bish ta narch hiisen yum bish eruusuu niigem huvisgal hiih tohiroo ni ali hediin burdchihsen baisiim ta nar hiichehsen yum bish shuu shine niigmiin togtoltsoog bugd hush baisan hun bur hchin zutgel gargasa

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Бат Үүл ээ, малгайгаа мартдаг шиг юм ярих гээд байна уу. Одоо бол чиний оролцоо хэрэггүй дээ. Эба-гийн Баатар боллоо, "хотын boss" боллоо, барилгачин "бизнес" боллоо, Их, Бага хуралд сүүлаа, эх орны хөгжлийг дампууруулахад оролцлоо хөө. Одоо юу хэрэгтэй байна даа ...?

    2
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    За Бат-Үүлээ гайхлаа майхлаа гэж бүү шогт.Сүүлийн үед Баттулгыг муучлах юмнууд их бичдэг болж.Баттулга дахиад ч Ерөнхийлөгчөөр сонгогдох байх.Ямар М.Энхболд,Эрдэнэ ,Бат-үүл,өөр хэн ч билээ хүмүүсийг сонголтой ч биш дээ.Нэг намын хүмүүс байна.Жаахан дэмжээд явбал яана вэ

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Батүүлийн толгой үнэхээр хотод дөрвөн ханын дунд өссөн хүн шиг бодож сэтгэх юм даа. Гадаа гарч даарч хөрч үзээгүй, өлсөж ундаасаж үзээгүй, элдэвийн хөгжим сонсохоос хэтэрдэггүй байсан хүний тархи толгой хөгждөггүй, амьдралын мөн чанарыг хэзээ ч ойлгодоггүй гэдэг нь үнэн юм байна...

    2
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 04/

    Гайхаад хэрэггүй ээ. Хоорондоо учраа ол. Ерөнхийлөгч зөв хүн шүү.

    1
    Хариулах