Сайханбилэг яаралтай хагалгаанд оржээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 06 сар 05 ・ 7

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өчигдөр цагдан хорих ангиас суллаж “Сайд нарын” гэгдэх Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа яаралтай хагалгаанд орсон талаар эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт биеийн байдал нь муудаж эмч нарын зөвөлгөөгөөр хагалгаанд орох шийдвэр гарсан боловч өөрөө татгалзаж өнөөдрийг хүртэл ямар нэг эмчилгээ хийлгэхгүй байсан аж. Өчигдөр түүний биеийн байдал нь эрс муудсанаас болж яаралтай эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орсон байна. 

Ч.Сайханбилэгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчилсан бөгөөд дахин тавдугаар 10-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сар хорьсон юм. Түүнийг цагдан хорьсон захирамжийн хугацаа энэ сарын 10 буюу ням гарагт дуусах байсан юм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 06 сар 07/

    хорвоод ойлгох зүйл огт алга болжээ.Үнэн худал нь үл мэдэгдэх орчлон болон хувирчээ

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 05/

    Өрөвдүүлэх жүжиг л биш байгаасай даа.

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 05/

    "суллаж" гэдэг нь буруу үг болжээ. Сэтгүүлчийн хэлний боловсрол энэ хэмжээтэй ажээ.

    Хариулах
  • Дорж / 2018 06 сар 05/

    Их шунал иймл юманд хүрэгэх юм даа. Бурхан шийтгэж байгаа юм болов уу

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 05/

    eruul baihiig huse

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 05/

    eruul baihiig huse

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 05/

    хөөрхийдөө сайхан залуу их мөнгө гай дагуулна гэж үнэн юм хурдан эдгэхийг ерөөе

    Хариулах