Д.Мурат: Намайг хүчингийн хэрэг үйлдсэн гэх ямар ч баримт байхгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 06 сар 08 ・ 6
УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Муратыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Мурат: “Би гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой, нотлох баримт ч байхгүй, хэлмэгдэж байна. Та бүхэн зөвөөр асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй.Тэгээд ч 2,3 хоногийн өмнө хохирогч гэх Бахытгүл гомдолгүй гэж өргөдлөө татаж авчихсан байхад ийм асуудлыг оруулж ирж байгаад гайхаж байна “гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хүндхэн болж дууссан. Хэлэлцэхэд хүнд байсан. Н.Оюундарь гишүүн ийм асуудлыг нээлттэй болгох санал гаргасанд гайхаж байна. Гишүүдийн хувийн амьдралтай холбоотой асуудал цаана нь байгаа шүү дээ.. Адилхан мөр зэрэгцэж сууж байсан хүмүүс хэлэлцэхэд хүнд байна” хэмээгээд хурлыг хаалттай болгох санал гаргаж, дэмжигдсэн юм.
Үүний дараа нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж Хууль зүйн байнгын хороо үзлээ.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ.
 
М.Чойжал
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 06 сар 14/

    УИХ ажлаа хийхгүй БУЗАР УЛААН МАХНЫ хэрэгтнүүдийн АСУУДАЛТАЙ ЗУУРАЛДДАГАА БОЛЬ

    Хариулах
  • МоАХ / 2018 06 сар 11/

    Ийм л малнуудаар бид удирдуулж байгаам даа, Тэнэгүүдийгээ үхэн хатан хамгаалж байгаа АН, МАН-ын хулгайч нараас түргэн сальяа

    Хариулах
  • Ёс зүйгүй хүмүүсийн цуглуулга / 2018 06 сар 11/

    Муратын боов Монголын УИХ-аас дээгүүр гэдэг нь батлагдлаа

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 10/

    Ингэж ярьж байгаа хүнтэй юу ярих билээ,энүүнээс арай өөдтэй ичих булчирхай нь ажилладаг хүн бол өдийд өөрөө хүсэлтээрээ огцорч далд орох,намынхаа-сонгогчдынхоо нэр нүүрийг бодох байсан,эдний аймагт АН-д энүүнээс өөр ийм тэнэг амьтан дахиад бүү байгаасай гэж залбиряа,ийм ярианд нэр холбогдсон нь энүү

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 10/

    Хуулиа хэрэгжүүлье гэсэн улсын прокурорын саналыг үл хүлээж аван,гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн асуудлыг шалгуулах-хохирогчын гомдолыг хангах,хууль хэрэгжүүлэх шаардлагагүй гэж шийдвэр гаргадаг их хурал-түүний олонхи бидэнд хэрэггүй.ийм хурал тарж амар сайхандаа жаргавал таарна.

    Хариулах
  • Баян-Өлгийн сонгогч / 2018 06 сар 09/

    Тэнэг эргүү шууд л огцроод нүднээс далд орооч. Юун яриа өгөх вэ.

    Хариулах