Байнгын хороо Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 06 сар 13 ・ 1
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм. Түүний хүсэлтийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 06 сар 13/

    Зөв шүүдээ,аль эрт л ингэх байтал амьтаны дургуй хүргэсэн,тэнэг балмадын туйл болсон шийдвэр гаргаж УИХ,ман-ЫН НЭР ХҮНДИЙГ ШОРООТОЙ ХУТГАХ ХЭРЭГ ЮУ БАЙСАН ЮМ БЭ?

    Хариулах