Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 06 сар 19
・ 12

Монголын Ардчилсан Хөдөлгөөний анхны удирдагч С.Зоригтой хамтран амьдарч байсан иргэн Б.Булган УИХ-ын гишүүн Ж.Батзанданд захидал илгээжээ.
Уг захидлын тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан дурьдав. Түүний өгүүлснээр Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй хэмээн захидалдаа дурьдсан байна. Захидлын дэлгэрэнгүй зарим хэсгийг энэ долоо хоногт ил болгох аж.Уг захидлыг Булган өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд, Хүний Эрхийн Комиссын дарга нарт тус тус илгээжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.