Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэгчдэд валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг чангаруулах өөр ямар хувилбар байна?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 06 сар 22 ・ 4

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан билээ.

Уг хуулийн төслийг 6 сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 

"Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж, валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох" зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Тэрээр уг хуулийн төслийг боловсруулахдаа тус хуулийн аравдугаар зүйлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна.

 Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзсэн аж. Өөрөөр хэлбэл уг хуулийг санаачилсан зорилго нь эцэстээ валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралд хамгийн чухал төгрөгийн ханшийг чангаруулах, амьжаргааны чанарыг дээшлүүлэх явдал аж. Гэтэл уг хуулийг өргөн барихтай зэрэгцэн л Ерөнхийлөгч Х.Баттулгад таагүй ханддаг хэсэг шүүмжлээд эхлэв. Тухайлбал хууль зөрчсөний улмаас Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн М.Энхсайхан : "Төв банк, арилжааны банк гэдгийг ялгаж сурмаар. Төв банканд падлий байхгүй асуудал. Эрсдэлтэй өртэй банканд хүчээр хүний мөнгө байршуул гэснээр мөнгө орж ирэхгүй, хөрөнгө оруулагчид бүр л зугтааж санхүүгийн систем дампуурах л зам руу орно. Хорлонтой биш улс төр хий л дээ." гэжээ. Мөн үүнээс гадна "Импорт, борлуулалт, ашгийн татвараа төлсөн бол үлдсэн мөнгөө салтаандаа хийнэ үү, матрасандаа хийнэ үү, танай Ёоркт ямар хамаа байнаа? Тийм л бол өөрийнхөө бүх компаниудын орлогын гүйлгээг Монгол банкинд байршуулна биз..." гэх зэргээр доромжилсон үгсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшигчийн багт ажиллаж байсан сошиал троллууд бичиж эхэлсэн аж.

Х.Баттулга гэдэг хувь хүнд дургүй байж болно, гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан маш чухал санаачилгыг ийн дайрч, доромжлох нь хэнд ашигтай юм болдоо?

Мөнгө бол эдийн засгийн цус. Иймээс ч төгрөгийн ханш иргэдийн амьдралд юу юунаас илүү нөлөөлдөг. Валютын нөөц нэмэгдэх тусам төгрөгийн ханш буурах буюу адаглаад л тогтвортой болно. Иймээс ч Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, улмаар төгрөгний ханшийг бууруулж, тогтворжуулах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэх нь хэнд ашигтай вэ?

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогт тэргүүтний байнга ярьдаг байсан мега төслийн үржүүлэгч нөлөөг жинхэнэ утгаар нь буй болгох санаачилга биш гэж үү? Магад уг хуулийн төсөлд алдаа, оноо байж болно.

Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэгчдэд валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг чангаруулах өөр ямар хувилбар байна?

 

Ч.Явуу

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 06 сар 27/

    Маш зөв хууль санаачилсан,эсэргүүцээд байгаа этгээдүүдэд монголоо гэх зүрэх сэтгэл алга уу?эсвэл гадны эрлийз хурьлийзүүдүү,ийм этгээдүүдэд итгэл хүлээлгэж хэрхэвч болохгүй.

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 23/

    Маш зөв хууль санаачилсан байна. Монгол улсын язгуур эрх ашигт нийцсэн хуулийг эсэргүүцэгчид монгол орноос зайлах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 23/

    Маш зөв хууль санаачилсан байна. Монгол улсын язгуур эрх ашигт нийцсэн хуулийг эсэргүүцэгчид монгол орноос зайлах хэрэгтэй

    Хариулах
  • mongol / 2018 06 сар 22/

    erunhiilugchiig demjij bn jingeruud hutsaldaj l baig jingiin tsuvaa yavdagaaraa yavjil baig bitgii too

    Хариулах