Хэнтийг сонирхож буй улстөрчдийн цуваанд Л.Гүндалай багтав уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 08 сар 09 ・ 61

Ирэх 10 дугаар сард болох УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийн таамаг сонгуулийн тов гарснаас хойш олон янзаар хөврөн байгаа.

Яг тодорхой байдлаар нэр дэвшигчид тодроогүй ч ам дамжсан олон яриа яригдах болов. Ялангуяа хоёр том нам болох МАН болон АН-ын  ээлж дараалсан хурлын дараа нэр дэвшигчдийн яриа улам газар авсаар. Ямартаа ч энэ удаад МАХН-аас Н.Энхбаяр эсвэл С.Ганбаатар нарын аль нэг нь намын дэмжлэгээрээ гарах болов уу гэсэн магадлал байгаа. Харин АН-аас тэр бүр тодорхой хүн байхгүй ч Хэнтий аймгаас угшилтай улс төрчдөө сойхыг илүүд үзэж байгаа бол МАН-аас ч мөн Хэнтийн зүгтэй хүнээ нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа ч мөн л тодорхой хүнгүй л байна. 

Харин улс төрийн жижиг намуудын нэр дэвшигчдийн сонсгол тун сонирхол татаж байгаа юм. Үүнд Бүгд найрамдах намаас Б.Жаргалсайхан, Ард түмнээ хайрлая намаас Л.Гүндалай нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлээд байгаа гэсэн албан бус мэдээлэл гарчээ. Гэхдээ Б.Жаргалсайханы хувьд тийм ч баттай биш л болов уу гэсэн таамаг байна. Харин Гүндалайгийн хувьд өөрийн сурталчилгаагаа Хэнтий аймагт хэдийнээ эхлүүлсэн сурагтай. 

Үүнээс харахад бараг жил хүрэхгүй хугацаатай УИХ-д суух суудлын төлөө нэлээд ширүүн өрсөлдөөн болох шинжтэй. Магадгүй энэ нөхөн сонгууль нь МАН уу, АН уу эсвэл жижиг намын төлөөлөл үү гэсэн 2020 оны сонгуулийн ерөнхий төрхийг ч харуулж болох юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

61 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: