Мөнгөгүй гэдэг УИХ-ын Тамгын газар нэгэн ТББ-д 49 саяыг шилжүүлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 13 ・ 1

Тусгаар тогтнолын ордон буюу эрх баригч намын байрны 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн сүлжээг судлах төв” нэртэй ТББ байдаг талаар өчигдөржин цахим орчинд шуугив. Монгол төрийн бус байгууллагаар баян л даа.

УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар хүртэл халаасандаа 10 гаруй төрийн бус байгууллагын тамгатай гэж байгаа. Энгийнээр ухахад л тэдгээр нь эрхэм гишүүнд тунчиг ашигтай байх учиртай. Үүний нэгэн адил, одоогоор хэнийх нь үл мэдэгдэх “Нийгмийн сүлжээг судлах төв” төрийн бус байгууллага УИХ-ын Тамгын газартай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар гэрээ байгуулж 49 сая, өөр гэрээт ажлаар 70 сая төгрөг авсан нь шилэн дансаар ил болж, шуугиан тарьж байна.

Түүнчлэн сүүлийн ганц үгийг нь өөрчилсэн “Нийгмийн сүлжээг судлах академи” гэх төрийн бус байгууллага бас байх аж. Мөн төрийн байгууллагатай гэрээ байгуулж, төлбөрт нь 14.700.000.00 төгрөг халааслаад амжсан байгаа юм. Дээрх төв ч ялгаагүй энэ оны хоёрдугаар сарын 8-нд мөн ийм хэмжээний мөнгө шилжүүлж авсан нь анхаарал татна.

Эрх баригч намын гантиг ордонд байрлах эдгээр төрийн бус байгууллага нэг хүнийх үү, эсвэл нижгээд бүлэг этгээдийнх үү.

Үргэлжлэлийг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 09 сар 13/

    УИХ-д итгэсэнээс .......итгэсэн нь хамаагүй дээр

    Хариулах