Намрын Ногоон өдрүүд-2018 үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төв дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 7 хоногийн турш зохиогдсон энэхүү арга хэмжээнд үндэсний томоохон компаниуд оролцож өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчдэд таниулах үйл ажиллагааг зохион байгуулдаг томоохон үзэсгэлэнгийн нэг юм.

Үзэсгэлэнд оролцсон үндэсний үйлдвэрлэгчдээс шилдгүүдийг тодруулж шагнал гардуулдаг бөгөөд ТАЛХ ЧИХЭР ХК ОНЦГОЙ брэндийн Бүхэл Үрийн Атар талх шилдэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр шалгарч өргөмжлөлийн эзэн боллоо.

ОНЦГОЙ брэндийн хувьд 9-р сарын 3-нд худалдаанд гарсан бөгөөд одоогийн байдлаар 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.Төрөл бүр нь орц найрлага, өнгө үзэмжээрээ ялгагдах ОНЦГОЙ брэнд гэр бүлийн хэрэгцээнд,зохицуулах үйлчилгээтэй,баялаг орцтой гэсэн  3 үндсэн хэсгээс бүрдэж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа юм.

Цаашид ТАЛХ ЧИХЭР ХК ОНЦГОЙ брэндийн төрлөө улам олон болгох зорилго тавиад байгаа бөгөөд зах зээлд гарахад бэлэн 2-3 төрлийн бүтээгдэхүүн байгааг бидэнд дуулгасан юм.