Өнгөрсөн сарын 21-ний өдөр Нийслэлийн МАН-ын даргын сонгууль болж ноёны бөх Д. Сумьяабазар гуравхан хүний саналаар ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, түүний энэхүү ялалт нь бөхийн төрлийн цэвэр ялалт байсан уу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм.

Тухайлбал, нийт 339 хүн санал өгснөөс 8 хүний санал хүчингүй болж үүнээс хотын дарга С.Батболд 164, Д. Сумьяабазар 167 хүний саналыг тус тус авчээ. Энэхүү саналыг хувилж үзвэл Д.Сумьяабазарын авсан 167 хүний санал нь 49.2 хувь, харин С.Батболд 48.3 хувийн санал авсан учраас хэн, хэн нь 50+ саналдаа хүрэхгүй болж байна гэсэн үг. Түүнчлэн хүчингүй болсон найман хүний санал нь 2.5 хувийг эзэлж буй юм. Тиймээс тус намын зарим гишүүд энэхүү саналыг тоог сайтар хэлэлцэж дахин сонгууль явуулах талаар ярилцахаар зэхэж байгаа аж.

Хэрвээ энэхүү сонгууль дахихаар бол Засгийн газрын гишүүд, хурган дарга ноёдууд манай бөх унаагүй хэмээн гүрийж дахин сонгууль явуулахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь сонгууль болсны маргааш нь буюу 22-ны өдөр Л.Сумьяабазар яаравчлан багаа бүрдүүлж нийслэлд их цэвэрлэгээ хийхээр ханцуй шамлан орсон юм.

Хэрвээ уншигчид анзаарсан бол доор дурдсан эрхмүүд бүгд Сумьяагийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй эрхмүүд байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай Нийслэлийн МАН-ын дэд даргаар, орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нар ажиллахаар болсон.

Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр НИТХ-ын дарга С.Амарсайхан болон шинэхэн даргын ойрын хүмүүс ажиллаж хотын фракцид шинэчлэлийн агаар салхийг оруулна хэмээн сонгууль болохоос хэдэн сарын өмнө ярьж байсан удаатай. Тиймээс л Ноёны бөх өөрийгөө Хотын намын хорооны дарга болно гэдгийг аль эрт тооцоолсоныг харуулж байна. Ингэж хэлэхийн учир нь хотын намын даргын сонгууль болохын өмнөх өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хотын дарга С.Батболдыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч маргааш нь энэхүү нөхцөл байдал эрс өөрчлөгдөж дэмжиж байсан хүмүүс эсрэгээрээ Ноёны бөхөд нууцхан үйлчилж С.Батболдоос нүүр буруулсан нь энэ аж.

Юутай ч бөх нь улстөржиж, улстөрчид нь бөхжиж буй энэ цаг үед “Ноёны бөх түрүүлж болдог, харцын хүүхэд түрүүлж болдоггүй ямар янзын наадам вэ” гэдэг шиг ерөнхийлөгчийн ивээлээр сайдын суудалд заларсан Д.Сумьяабазар олонхийн саналаар ялалт байгуулсан нь үнэн бол энэ шударга бус. Тиймээс Нийслэлийн МАН-ын даргын сонгууль дахих нээ гэхэд гэхэд гайхах хэрэггүй бололтой.

niigmiintoli.mn