Ц.Элбэгдорж найз Д.Чадраабалаараа дамжуулан төрийн цол, одон медалийг зарж борлуулж байжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 10 сар 19 ・ 13

Сүүлийн жилүүдэд төрийн дээд цол, одон, медаль, шагнал урамшуулал хэтэрхий хавтгайрсанаас хүн толгойтой болгон энгэртээ ямар нэг гялгар төмөр олж зүүх гээд танил талаа царайчилж мөнгө төгрөг хүртэл барьж гүйдэг болсон. 

Хүмүүсийн одон тэмдэгт дуртай зан дээр дөрөөлж “амьдардаг” төрийн бус байгууллагууд хүртэл олон болж, төр засгаас өгдөг шагналуудтай зэрэгцүүлээд баахан тэмдэг зардаг болчихоод байгаа. Төрийн дээд хүндэтгэл Чингис хаан одонтой эн зэрэгцсэн хоёр гурван одон гарчихсан байгаа нь ч үүнийг гэрчилнэ. Ямар ч аргаар хамаагүй нэг төмөр зүүж байвал болоо гэсэн ухвар мөчид ойлголт явж явж “одон тэмдэгийн бизнес” бий болгосон нь эмгэнэлтэй. Ямар нэг юманд мөнгөний сонирхол ороод ирэхээр утга учраа алддаг. Үнэ цэнээ ч алддаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохоосоо өмнө төрийн одон медаль олгодог хууль, журмыг цэгцэлнэ гэж том дуугаар амлаж байсан атлаа хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан найман жилийнхээ хугацаанд төрийн цол, одон, медаль олгох ажлыг ашиг олох арга хэрэгсэл болгож орхисон байна.

Хүмүүст монгол төрийн өмнөөс одон медаль өгөхдөө үнэ хүргэн хувийн бизнес болгож хувиргаад дундаас нь ашиг хүртэхийн тулд нутаг нэг, дотны найз Д.Чадраабал гэгчдээ шагнал урамшууллын асуудлыг хариуцуулсан байж. Д.Чадраабал нь ч Элбэгээ найзынхаа итгэлийг алдалгүй ёстой жинхэнэ туйлж өгсөн байна. Тэрбээр Ц.Элбэгдоржийн дэргэд очихоосоо өмнө айлын хажуугийн өрөө хөлслөн ядруухан амьдарч байсан бол төрийн одон медаль, алдар цолыг үнэ хүргэж арилжсаар нэгхэн жилийн дотор цулайтал баяжсан байгаа юм. Нэг удаа Ховд аймаг руу явахдаа таван жипээр цуваа үүсгэж, хоёрт нь ар гэрийнхэнээ суулгаад, гуравт нь дүүрэн одон, медаль, бэлэг сэлт ачаад очсон гээд бодохоор тун сүйхээтэй ажилласан байгаа юм. Гавъяат цол олгохдоо 60 сая төгрөг нэхэж авах зэргээр төрийн цол, одон медалийг дураараа үнэлэн зарж борлуулж байсныг жаран сая төгрөг төлөөд гавьяатын тэмдэг авсан нэгэнбээр одоо хүртэл толгой сэгсрэн ярьж явдаг байх юм.

Ц.Элбэгдорж ийнхүү найзтайгаа хамтран одон тэмдэгийн бизнес хийж байгаад ерөнхийлөгчийн сэнтийгээс буухдаа ОХУ-ын Улаан-Үд хотод суух консулоор томилжээ. Ц.Элбэгдоржийн үед ийнхүү төрийн цол, одон медаль олгох ажил бизнес болсон төдийгүй нэр хүнд нь навс унасан нь нууц биш. Захын нэг төрийн албан хаагч юм уу, намын сонгуультан, УИХ-ын гишүүд “Алтан гадас” одонг хэдэн арваар нь цүнхэндээ хийгээд янз бүрийн уулзалт, арга хэмжээний үеэр тараадаг болсон шүү дээ. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар “Алтан гадас” одонгоос болоод Дархан-Уул аймгийн АН-ын хурган дарга нар хоорондоо зодолдоод алалцах шахаж байв. Яасан бэ гэхээр сонгуулийн сурталчилгаанд сайн ажилласан хүмүүсийг “Алтан гадас” одонгоор шагнана гэсэн утгатай зар тараажээ. Тэгтэл сонгуулийн дараа хамгийн идэвхтэй ажилласан хүмүүс одонгоо нэхэж шаардан Ардчилсан намын удирдлагад хүртэл гомдол тавьцгаасан байв. Мэдээж шинэ ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд тийм олон одон олгосонгүй. Хүмүүс одон нэхээд байдаг, хаанаас одон олж өгөхөө мэдэхээ больсон Дархан-Уул аймгийн АН-ын дарга нар аргаа барсандаа нэг нэгэн рүүгээ буруу чихэж хэрэлдээд алалцахдаа тулсан байгаа юм. Одон медаль олгох ажил ийм эмх замбараагүй болоод байсныг өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга харин овоо цэгцлэх гэж оролдож байх шиг байна. Ерөнхийлөгчийн зүгээс цаашид төрийн цол, одон, медалийг хавтгайруулах олгох, мөн үнэлж зарахаас зайлсхийж хийсэн бүтээсэн зүйлтэй, төр түмнийхээ өмнө нүүр бардам зогсох хүмүүсийг шагнахыг эрхэмлэж байгаа аж. Ийм хүмүүс дотор шинжлэх ухааны нээлт хийсэн болон гадаад оронд техник технологи, анагаах ухааны салбарт амжилттай ажиллаж байгаа монголчууд ч багтах юмсанж. Энэ нь ч зөв, хүний оюуныг үнэлж дэмжсэн улс орон дэвжиж дээшилдэг жамтай.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зоригт / 2018 10 сар 23/

    Манай намын С.Эрдэнэ Булганд анх удаа морилж баахан одон тараагаа биз дээ

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 22/

    ene muuhai belen am horon sanaatai amitniig oimsiig ni gyalalzuulah tsag ali hediin bolchood bhad yu ch boloogui yum shig haatsailj ongoroh shaltag,neenteg bga yum bish u? ihes deedsuud gej oorsdiigoo bodoj yavdag huuli esnii hulgaich nar

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 21/

    Elbegdorj pizdaag shalgaach ih olon muu yum duuldah yum baina shuu taravga dorj gyua zangiagaa zuugeed ochij shalguulj shorondoo or

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 21/

    Ц:Элбэгдоржын талаар их л таагүй юм олон удаа бичигдэх юм,төр засаг хууль ёс,хуулийг хэрэгжүүлэх механизм байдаг бол арга авах цаг болж,ард түмэн дандаа ингэж доромжлуулаж нэг их удаан тэсэхгүй байж мэдэх юм шүү?

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 21/

    харахаас дургуй хүрч байна,энэ муухай зургыг нь авч хаяач

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 20/

    buh turiin odon medal tanil tal munguur olgodog bolood 30d jil ungurluu odoo suuldee munguu tuluud odon medal avah hun bna uu geed l bdg bolson bnalee turiin shagnal avch bgaa humuusiin 90%ni hudlaa

    Хариулах
  • hylgaichiig yugaar ni emeereed bnaa! / 2018 10 сар 20/

    ene hulgaichiig hyrdan bariach ee!!!ylas oron dampyyryylaad odson nopbsiig herengiig ni hyraaj sorond horih chag ni boloogyi yu?...

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 20/

    Нээрэн тийм шүү,байлдаан тулаанд орох инь байтугай бараг буу мөрлөж бай буудаж үзээгүй зарим нь баатар болдог,энэ бол амь насаараа гавьяа байгуулсан алдартануудаа,ард түмнээ гутаан доромжилсон үнэхээр цадиггүй явдал мөн,ард түмний эсэргүүцлээр ийм шагналыг хүчингүй болгож,УЛСЫН БААТАР гэдэг цолны нэ

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 19/

    Сүхбаатар аймгийн засаг дарга агсан Батсуурь гэгч төрийн одон медалийг цүнхлэж авчраад улсад нэгч удаа ажиллаж байгаагүй Үржинцэвэл гэгчид алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгсөн гэнэ. Ер нь Сүхбаатар аймагт олгох төрийн одонгийн асуудлыг Батсуурь мэднэ хэмээн Ерөнхийлөгчийн ТГ-ийн

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 19/

    Үнэн шүү дээ 90 ээд оны жагсаал цуглаан сонирхож явсан согтуу баагийнууд 20 гаруй жил ямар ч ажил хийхгүй архиа цусалсаар яваад партизан гэгдэж Алтан гадас одон бөөндөж авсан нь баримттай шүү шог юм аа.

    1
    Хариулах
  • Дорж / 2018 10 сар 19/

    Хэн нэгийгээ гутаан доромжлох дуртай Чадраабалын ажлыг авъя гээд ар араараасаа очертой байгаагийн захиалга уу

    Хариулах
  • ТӨРийг авлигачдаас цэвэрлэх боломж алга уу? / 2018 10 сар 19/

    МАН+АН мафижсан бүлэглэл байна. ЭНЭ бүлэглэл байгаа учраас М. ЭНХБОЛД УИХ дарга, элбэгдорж чөлөөтэй явж байгаа юм

    1
    Хариулах
  • бодлын хулгайч / 2018 10 сар 19/

    элбэгээг дуудах эрх хуулийнханд байдаггүй юм уу. авчраад шүүх юмсандаа. монголоор минь их ч тоглолоодоо. гэвч үхчихгүй бол хэзээ нэг цагт үйлийн лайгаа амсана даа. бурхан харж л байгаа!!!!!!!!!!!

    2
    Хариулах