"Үүдэн хоёр шүдээ" цөмлүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээх вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 16 ・ 12
 
Ингэж хэлэхийн учир Аллагатай, авлигатай, ЖДҮ-ийн мөнгөнөөс хумсалсан энэ Засгийн газраас ард түмэн бид юуг хүлээж юунд найдах юм бэ. Дээр хэлсэнчлэн үүдэн хоёр шүдээ цөмлүүлсэн Ерөнхий сайд анх энэ сэнтийд залрахдаа ард түмний хоолноос халбагдсан авлигачидтай үзэж тарна гэж амласан хэрнээ одоо тэдэнтэйгээ үсэрч наалдчихаад үнэн үг хэлсэн журмын андуудыгаа хорон үгээр утаж өөрийн төрөлх араншингаа утгаар нь харуулчихав.
Тэрбээр өөрийнх нь буруутай үйлдлийг ил болгосон зарим нэг УИХ-ын гишүүдийг дарамталж өөрийнх нь эсрэг кноп дарсан гишүүдийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн дарамталсан тухайг хэвлэлүүд онцолсон харагдана лээ.
 
Яг үнэндээ У.Хүрэлсүх МАН-д гай болсон уу гэхээс гавьяа байгуулсан удаа нэг ч үгүй.
 
Учир нь тэрбээр өнгөрсөн хугацаанд МАН-ыг хоёр хувааж байсан бол одоо ард түмнээ ч хоёр хуваачихлаа. Яг үнэндээ тус нам дотор У.Хүрэлсүхийг дэмжигчид амин хувийн ашиг хонжоо хайсан увайгүй гишүүд гэдгийг өнгөрсөн өдрүүдэд бид хангалтттай харсан. Аливаа зүйлийг хагалган буталгаж, өөрийнхөө эрх ашгийн төлөө эв нэгдлийг уландаа гишгэж явдаг У.Хүрэлсүхэд эх орон ард түмний эрх ашиг бол нэн чухал бус гэдгийг түүний үйлдлүүд гэрчилж байна.
Тиймээс л тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд кнопчин гишүүддээ ЖДҮ-ээр бэлэг барьж шившгээ дэлгэсэн учраас тоглож болдог улстөр байдгаас тоглож болдог ард түмэн, эх орон гэж байдаггүй шүү хэмээн У.Хүрэлсүхэд сануулчихад илүүдэхгүй биз ээ.
Эцэст нь хэлэхэд "үүдэн хоёр шүдээ" цөмлүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээх билээ бид.
 
П.Мандах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Huselt / 2018 11 сар 18/

    Iim hulgaich nariig bugdiig ni ogtsoruulah heregtei.hurelsuhees ym garahgui ni oilgomjtoi bolloo.hooson surjignej loozognohoos tsaashgui ym daa huurhii.yaj iim hun turiig avch yavah ve dee chavaas daa.hurdan huuj yavuul.daraagiin hun ni tulhtai medleg bolvsroltoi amidral meddeg hunleg sain hun bgaas

    Хариулах
  • Huselt / 2018 11 сар 18/

    Iim hulgaich nariig bugdiig ni ogtsoruulah heregtei.hurelsuhees ym garahgui ni oilgomjtoi bolloo.hooson surjignej loozognohoos tsaashgui ym daa huurhii.yaj iim hun turiig avch yavah ve dee chavaas daa.hurdan huuj yavuul.daraagiin hun ni tulhtai medleg bolvsroltoi amidral meddeg hunleg sain hun bgaas

    Хариулах
  • purev / 2018 11 сар 17/

    Zeeliig hugatsaatai huutei butsaaj tuluh nuhtsulteigeer zeelj avch baigaa yum bizee.Getel burmusun ideed uuchihaj baigaa yum shig l bichij yarih yum

    Хариулах
  • zovhin / 2018 11 сар 17/

    дэмжиж байгаа шүү,

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 17/

    Хүрэлсүх ерөнхий сайд аа иргэд бид дэмжиж байна аа, Зоригтой том бүтээн байгуулалтуудыг эхлүүлж нам, төрд шинэчлэл хийж эхэлж байна аа, хамгийн гол зүйл болох эдийн засаг өсөж байхад юу боллоо гэж засгийг огцруулах вэээ, Эдийн засгийн өсөлт, улс орон өөдлөх нь хэнд таалагдахгүй байна аа, яг энэ хорл

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 17/

    Hurelsuhiig demjih heregtei avilgachdiig ustgah shaardlagatai

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 16/

    1937 оны цуст яргалал,тавь жараад оны сэхээтний төөрөгдөл нэртэй их хэлмэгдүүлэлтэнд гар бие огт оролцоогүй нам минь л эсэн мэнд үлдээсэй билээ

    Хариулах
  • шаабар / 2018 11 сар 16/

    Шударгаар хэл гэвэл энэ Засгийн Газар огцрох ёстой. Огцроод зогсохгүй хуулийн байгууллагад очих нь ёс зүйн хувьд ч зөв болно. УИХ гэсэн тарсан нь бараг онох талдаа. Харамсалтай нь тэд өөрсдөө тарах нь юу л бол. 2020 он хүртэл санжигнах л болов уу. Бага шиг л хор тарьж, хулгай хийгээсэй билээ.

    Хариулах
  • зочин / 2018 11 сар 16/

    Суудлын төлөө улайран зүтгэсэн энэ эрхэм унаж л байвал таарна.Харин нам нь л битгий тарчихаасай билээ

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 16/

    сэтгэгдэлээ үлдээж болно гэхдээ бүдүүлэг үг хэллэг бол та өөрийгөө хэн гэдгийг илэрхийлж буй хэрэг Мандах гуай

    Хариулах
  • Хайяааа / 2018 11 сар 16/

    Ми данжаад хайяааа гэж хашгираад мөргөчихсөн юм гэнэлээ.

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 16/

    Яаанаа 2 шүдээ цөм цохиулчихсан уу.Хэн цохиваа.

    Хариулах