Яг одоо НИТХ-ын ээлжит бус 5-р хурал болж байна. Хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргүүлсэн санал буюу Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд  төлөөлөгч Э.Бат-Үүл: Бид нийслэлийн иргэдийн төлөөлж байна.  Ерөнхий сайдыг НИТХ-д  иртэл хурлаас завсарлага авч байнаа. Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дэд даргыг явуулж байгаа нь буруу. Ерөнхий сайд өөрөө асуудлаа хэлж, тайлбарлах ёстой. Ерөнхий сайд сая хэвлэлийн бага хурал хийж байгаа харагдсан. Өөрөө ирээд тайлбар өгөх хүртэл завсарлага авч байна гэдгийг хэлсэн.  

Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор 14 хоногийн завсарлага авах санал гаргав.

НИТХ-ын дарга бүлгүүдийн саналыг харгалзан үзэж 17:30 цагхүртэл завсарлага авлаа. Улмаар 17:30 цагаас хурлыг үргэлжлүүлэх, завсарлага үргэлжлэх эсэхийг шийдэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.