Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах тогтоолын төслийг ирэх долоо хоногт өргөн барина

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 28 ・ 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрсдөө тарах санал гаргахыг санал болгосон зөвшилцөх бичгийг 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.

Зөвшилцөх бичигт УИХ-ыг өөрсдөө тарах үндэслэлийг : " 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа" гэж томьёолсон байв.

Уг бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өгсөн юм.

Хариу бичигт: "…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна" гэсэн байв.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг саналаа дахин "зүтгүүлэх"-ээр болжээ.

Тодруулбал тэрээр ирэх долоо хоногт УИХ-ыг тараах тогтоолын төслийг албан ёсоор өргөн барих юм байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд  Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох хувилбаруудыг :

 

" 31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

 

31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

 

 31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

 

31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.

 

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана. 

 

 31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. 

 

31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна." гэж тодорхойлсон байдаг юм.

 

Э.Мягмар

www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 11 сар 29/

    Дахиад л бөөн юм болно доо идэхээс өөр юм мэдэхгүй улс орон ард түмнээ бодмоор байнаа хэцүүдлээ

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 28/

    zuv. shudrga busiin hongiliig nuraaj shudrga esiig shineer togtooh heregtei. uls niigem hugjuhgui baigaagiin gol shaltgaan turiin erhend bgaa humuust es zui bhgui, awilgal,heel ahuuli, huuli bus uildel herees hetersen ene nuhduuded huuli uilchildgui ulsiin bolon ard tumnii baylgiig hedhen hun huvaaj

    Хариулах
  • mongol / 2018 11 сар 28/

    eeljit ih hurliin songuuli bolj bn geed l oilgoh heregtei mongol orond shinchlel mash ih heregtei bn ugui bol hedhen toonii erih medeltei bayachuudiin bool bolood duusah ni

    Хариулах
  • mongol / 2018 11 сар 28/

    Erunhiilugchiin zuv uu odoo l bid tur zasgaa shineer emehlen baiguulj ers shinchleliig hiihgui bol ene ih avilgal, shudarga bus yavdal hund surtlaas ,,ene ih taltslaas mudduu salahgui odoo tsag ni bolson tardaggui yam tarah gej baigaa yam shig surjigneh hereggui tertei tergui bid 4 jil bolood l ih h

    Хариулах
  • Иргэн / 2018 11 сар 28/

    Харсан бутарсан дайсагналцсан ард түмэн улс орон ард бидэнд л лав ашиггүй. Болохгүй байгааг нь солиод л засаад явмаар санагдах юм. Яасан ч хэцүү цөвүүн цаг ирэх нь энэ вэ.

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 28/

    Харсан бутарсан дайсагналцсан ард түмэн улс орон ард бидэнд л лав ашиггүй. Болохгүй байгааг нь солиод л засаад явмаар санагдах юм. Яасан ч хэцүү цөвүүн цаг ирэх нь энэ вэ.

    Хариулах
  • Zz / 2018 11 сар 28/

    Yamar ih us honzon be mongolin turiig ingej bujignuul bolohgui ter elbegee sahal hoertoogoo iolgolts hem bee chi

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 28/

    Энэ яасан хүний мууд дуртай нөхөр вэ.Өөрөө ч ажлаа олигтой хийхгүй байж их хуралруугаа л байнаг довтлох юм

    Хариулах
  • Zochin / 2018 11 сар 28/

    Eronhiilogch ni taraah geed suuj baihaar ene uls yah ve?Bolohgvi bvtehgvid ni arga hemjee avhin orond heregtei evlelden negdvvlegch baih ha baina

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 28/

    Taraad yaah gej bgaan helgii hyamdorj gej l bitgii yriaarai. Hurelsuh saidad amjilt,,,

    Хариулах
  • ТАР / 2018 11 сар 28/

    АРД ТҮМЭН МИНЬ ТА НАР ИНГЭЖ АМЬДРАХ ЁСГҮЙ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙ

    1
    Хариулах
  • zochin / 2018 11 сар 28/

    МАНАН ЭНЭ 2ЖИЛД ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ БҮГД АРЧИЛСАН НАМЫН ҮЕД ХИЙГДСЭН АЖЛУУД ШҮҮ

    Хариулах
  • zochin / 2018 11 сар 28/

    Хүрэлсүх шиг үнэнийг хэлсэн хүн байхгүй шүү та нар бодоорой . тарах хэрэгтэй

    1
    Хариулах
  • zochin / 2018 11 сар 28/

    тарах хэрэгтэй энэ газрын наймаачин луйварчин М.Энхболд хурдан суудалаа тавьж өгөөд зайл олон жил суулаа юу хийсэн юм бэ юу хийсэн юм бэ ард түмний амьдрал дээрдээгүй

    1
    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 28/

    Эвлэрүүлдэгбиш дайсагнуулдаг муу ерөнхийлөгч юмаа

    Хариулах
  • зочин / 2018 11 сар 28/

    эв нэгдлийг хангадаг биш эвдрүүлдэг ерөнхийлөгчтэй болжээ хөөрхий

    Хариулах