Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүлжээ. Тэрээр энэ тухайгаа: " Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.

Эрхэм цэцийн гишүүдээ.

Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий." гэв.