Хэнтийн нөхөн сонгууль хэрхэх вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 30 ・ 3

Парламентын нэг суудал эзэнгүй болоод бараг хагас жилийн хугацаа өнгөрч байна.  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 11  мянган сонгогч энэ хугацаанд төрд төлөөлөлгүй байлаа.  Харин өнөөдөр энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Өнгөрсөн хугацаанд нөхөн сонгууль тойрсон үйл явдал хэрхэн өрнөснийг хүргэж байна.

 

2018.06.14

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байдаг.  Энэ цаг хугацаанаас хойш УИХ-д нэг суудал гарч, нөхөн сонгуулийн асуудал яригдаж эхлэв.

 

2018.06.28

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар аравдугаар сарын 7-нд нөхөн сонгуулийн  товыг зарлаж, Улсын төсвөөс сонгуулийн зардалд 228 сая 950 мянган төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.

 

2018.07.24

-Үндсэн хуулийн  цэцээс СЕХ-нд хандлаа. Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга  С.Мөнхцэцэг гэсэн нэр бүхий гурван иргэн Цэцэд өргөдөл гаргажээ.  Тиймээс Үндсэн хуулийн  цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байдаг.

 

2018.08.06

-Үндэсний аудитын газраас нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Нэр дэвшигчийг 92 сая төгрөг зарцуулахыг зөвшөөрөв.

 

2018.08.09

-СЕХ-ноос 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг танилцууллаа.

 

2018.08.22

-Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар 10 дугаар дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганы 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэв. Ингэснээр нөхөн сонгуулийн асуудал эргээд УИХ дээр ирсэн байдаг.

 

2018.10.11

-Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэхээр болсон.

 

2018.11.30

-Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж өмнөх шийдвэрээ хадгалж үлдвэл УИХ-ын тогтоол шууд хүчингүй болох юм.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 11 сар 30/

    Н.Энхбаяраас үхтлээ айгсад л саад болоод сонгууль хийлгэхгүй байгаа юм

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Н.Энхбаяраас үхтлээ айгсад л саад болоод сонгууль хийлгэхгүй байгаа юм

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Н.Энхбаяраас үхтлээ айгсад л саад болоод сонгууль хийлгэхгүй байгаа юм

    Хариулах