Хэн нь ялах вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 11 сар 30 ・ 11

Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг  11 сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Уг бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан байв.

Үүний өмнөхөн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулж, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах хүсэлтээ НИТХ-д хүргүүлсэн байсан юм.

Үүнээс хойш УИХ дахь У.Хүрэлсүхийн талынхан УИХ-ын дарга М.Энхболдыг Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хурал удирдах эрхгүй, учир нь өөрөө уг саналд гарын үсэг зурсан учир сонирхлын зөрчил үүснэ хэмээж байв. Тэгвэл өчигдөр УИХ-ын Ёс Зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт мөн ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед оролцох нь зөв эсэхийг Ёс Зүйн дэд хорооны хурлаар шийдэх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Гэсэн ч УИХ дахь У.Хүрэлсүхийн талын гишүүд Ёс зүйн дэд хорооны хуралд, М.Энхболдын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй учир УИХ-ын үйл ажиллагаа бүтэн нэг өдөр гацав.

Мөн үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл бий эсэхийг шийдүүлэхээр Үндсэн Хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлсэн юм.

Өнөөдөр хуулийн хугацаа болж буй тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй.

Ямар шийд гарахаас МАН дотор өрнөж буй М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь ялах вэ? гэдэг хандлага харагдах учиртай.

 

Ч.Явуухүү

www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 01/

    Мэдээжийн асуудал шүүдээ?МОНГОЛ НЬ ЯЛНА,харж л байгаарай,хашгачаагын хийсэн ажил хаа хол явахавдээ?

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Mongol yllaa,,,,bayar hurgiii

    Хариулах
  • зочин / 2018 11 сар 30/

    Үнэний төлөө, зөвд итгэдэг хүн бүхэн Хүрэлсүхийг дэмжиж байна. Монгол ялах болтугай, хурай хурай!

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Mongol uls mandan badarch, unen ylii gevel Hurelsuh ylah baihaaa

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Энэ М.Энхболд гэдэг луйварчин ажлаасаа буувал 60 тэрбум цаашлаад Улаанбаатар хотын газрын наймааны асуудлаар ШОРОН явах гээд ихээхэн сандарч байна даа

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Мэдээж заавал, Монгол ялах ёстой... Хятад цустай эрлийз хурлийзууд Монголын сайн сайханы төлөө хэзээ ч ажиллахгүй шүү дээ..

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Их хурлын гишүүн бүр ард түмэн ингэж хүсч байгаа, бидэнд ийм санал, санаа ирүүлсэн гэж худлаа шаах юмдаа. Эд нараас хэн нь биднээс асуудаг, санал бодолд нь судалгаа хийдэг билээ.

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    ОТ Офшор Дубай Эрдэнэт АСЕМ гээд л маш олон идэж уулаа аудит дугнэлт гаргалгаа гээд л байдаг едерт нь хариу егч байгаа АТГ хуулийн байгууллагууд нь шоу нэг хэсэг хийгээд л таг болгочих юм хуулийн емне тэгш эрхтэй гэдэг уг хэнд уйлчилдэг болчихоод байгаагаас Монгол Улс хегжихгуй гадна дотоододоо нэр

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    ОТ Офшор Дубай Эрдэнэт АСЕМ гээд л маш олон идэж уулаа аудит дугнэлт гаргалгаа гээд л байдаг едерт нь хариу егч байгаа АТГ хуулийн байгууллагууд нь шоу нэг хэсэг хийгээд л таг болгочих юм хуулийн емне тэгш эрхтэй гэдэг уг хэнд уйлчилдэг болчихоод байгаагаас Монгол Улс хегжихгуй гадна дотоододоо нэр

    Хариулах
  • МОНГОЛ / 2018 11 сар 30/

    монголын төрд бугшсан , олигархи бүлэглэлийн бий болгосон асар том мөсөн уул, системтэй тэмцээд байна наад хүн чинь... өөрийнх нь засгийн газар цэвэр биш ч монголын хувь заяанд нэмэр болж магадгүй л юм...БИД НАР БҮГД МЭДДЭГ ХИРНЭЭ ХЭН ДУУГАРСИЙН... АСЁМ-ИЙН ҮЕЭР ХӨДӨӨНИЙ ӨВГӨН : ЭЛБЭГДОРЖ ОДЖАРГАЛТА

    Хариулах
  • Зочин / 2018 11 сар 30/

    Unen gej baidag bol hurelsuh ylah bailguidee

    Хариулах