УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 17 ・ 5

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өчигдөр зуурдаар таалал төгсчээ. Тэрээр 2008-2012 оны парламентад сонгогдон ажиллаж байсан билээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй тэрээр эрх баригч намын авлигачдын эсрэг, улс эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, шударга ёсны төлөө ард түмний дуу хоолой нь болж, үгээ зоригтой хэлж явсан.

Ц.Шинэбаяр Оюутолгойн гэрээг батлахад татгалзсан санал өгсөн цөөхөн гишүүдийн нэг бөгөөд улс төрд гурав дахь хүчнийг бий болгохын төлөө тууштай зүтгэсэн, олигархижсан МАНАН бүлэглэлийг эсэргүүцдэг байсан, ард түмний тэгш эрхийн төлөө тэмцэж явсан, нэг ёсондоо үе үеийн эрх баригчдад ад болж байсан улстөрч байв.

“Монгол Улсад үнэн үг хэлдэг, шударга дуугардаг хүмүүсийг, Богдын Данигай Сойвон шиг хүмүүсийг зориуд явуулж дарамталдаг болсон” гэж тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр 58-хан насандаа ийнхүү таалал төгсөв.

Ум сайн амгалан болтугай!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 18/

    УМ МА НИ БАД МИ ХУМ, АРЪЯАБАЛ...

    Хариулах
  • бүд / 2018 12 сар 17/

    Хөөрхий дөө.үнэн үг хэлдэг хүн бсаан.Яагаад ч юм ийм хүмүүс л эрт явах юм даа.Ум ма ни бад ми хум

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 17/

    Зуурдаар гэхлээр сэтгэлд сэвтэй,луйварчдад адлагдсан гэхлээр бүрч сэжигтэй санагдах юм,анхаарах газар нь анхаарч байгаа биздээ.

    Хариулах
  • Zochin / 2018 12 сар 17/

    Yagaad ungursn uym bol...

    Хариулах
  • зочин / 2018 12 сар 17/

    ум ма ни бад ми хум

    Хариулах