МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж тус намын удирдлагууд үг хэлж байна. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж тэрбээр албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр "Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" гэсэн үгийг онцлон хэлсэн байна. Түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын даргын албан тушаалаа хүээлгэж өгөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэн өгч, улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэлийнхээ төгсгөлд "Өнөөдөр би М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ.

Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна" гэжээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа намынхаа Бага хурлын үеэр албан тушаалаасаа буухгүй гэсэн санаагаа илэрхийлжээ.