"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэг Т.Гомбосүрэн агсаны нэр хүндэд халдаж байна уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 21 ・ 3

Өчигдөр оройноос эхлэн сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй сурвалжлага": 60 тэрбумын хэрэг хүний аминд хүрсэн үү? нэртэй нэвтрүүлэг цахим орчинд тараад байна.

Энэхүү нэвтрүүлэгт амиа алдаад удаагүй байгаа ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн албан өрөөндөө мөнгө тоолж буй бичлэгийг харуулж, 60 тэрбумын хэрэгт холбогдуулан тайлбар хийсэн байв. Ямартаа ч үнэн учрыг нь мэдэхгүй ч гэлээ энэхүү бичлэг нь олон хүний бухимдалыг хүргээд байгаа юм. Түүнчлэн үг хэлж чадахгүй хүнийг ийм зүйлдээ ашиглахаа боль гэх хүн ч олон байна. Тус нэвтрүүлэг нь үнэхээр баримт дэлгээд байна уу эсвэл талийгаачийг гүтгээд байна уу гэдэг нь удахгүй тодрох байх даа. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Мо / 2018 12 сар 24/

    60 тэрбумын мөнгө байна.

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 23/

    Энэ бичлэгийг хэн гэдэг хүн ямар зорилгоор хэзээ хийсэн нь сонин юм. Энэ бичлэг хийсэн хүн нилээн зохион байгуулалттай гэмт бүлэгт хутгалдсан хүн юм байна гэж ойлголоо. Мөрдөн байцаах газрыг татан буулгаад энэ мөрдөж шалгах эрхийг Мөнхбаясгаланд өгчихвөл яасан юм?

    Хариулах
  • ирвэс / 2018 12 сар 22/

    Энэ мөнгө тоолж байгаа амьд гэрчүүд байна штээ үүнийгээ шалгаач

    Хариулах