NEXT STOP наадмын шилдэг 66 буюу Эдийн засаг бизнесийн салбарын 33, нийгэм улс төрийн салбарын 33 шилдэг эрхмүүд тодорчээ. Жил бүр хэн дэвшиж байгаа бол, хэн шалгарах бол гэж шуугиан тариад авдаг энэхүү наадам энэ жил ч сенсааци тариад авсан.

555 000 төгрөгийн такстай буюу хамгийн өндөр үнэтэй  гэж чичлүүлсэн ч энэхүү наадам нь өөрөө өндөр хэмжээнд зохион байгуулагддаг, нөгөө талаар хөдөлмөрийн баатрууд, ахмад дипломатууд, гавьяатууд, урлаг соёлын хүндэт олон эрхмүүдийг урин залдаг уламжлалтай, МЗХ ямар ч ашиг олдоггүй талаараа тайлбар өгсөн байсан.

26 жилийн түүхэнд тухайн жилийнхээ хамгийн амжилттай яваа улс төр нийгмийн зүтгэлтэн, бизнеснэмийг яалт ч үгүй тодруулж чадсан тус наадамд өнгөрсөн жил улс төрийн салбарт Боловсролын яамны сайд эмэгтэй, эдийн засгийн салбарт нь Монгол HD тв-ийн захирал, манлайлагч бүсгүй тодорсон.

Энэ жилийн хувьд ч шилдгээр шалгарагсдыг харахад хүчтэй бүсгүйчүүд олон харагдана. Магадгүй энэ жил дахиад бүсгүйчүүд тус наадмын Алтан Гэрэгэг атгаад зогсож байхыг хэн ч үгүйсгэхгүй нь ээ.  12-р сарын 29 –нд харах л үлдлээ.