У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 07 ・ 6

Он солигдохын өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, тусгай албаныхныг удирдаж Салхитын мөнгөний ордод “тусгай ажиллагаа” явуулсан.

Хятадуудын булаалдсан, манай зарим иргэний оролцсон энэ ордын маргаан Засгийн газраас дээрх “тусгай ажиллагаа”-г явуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар дуусгавар болж байх шиг байна.

Энэ ажиллагааг цахим сүлжээнд лав алга ташиж хүлээж авсан хүн олон харагдсан.

Харин 2019 оны гарсны дараа учир мэдэх хүмүүс нэлээд төвөгтэй дүгнэлтийг хийнэ лээ.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлын цэг босгож ирсэн ажиллагаа болсон гэцгээж байна.

Бас “тусгай ажиллагаа”-ндаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар телевизийн сурвалжлагч, зураглаачдыг дагуулж явсан нь зарим нэг мэргэжлийн хүмүүсээс сүрхий шүүмжлэл хүртсэн. “…Зэвсэг агссан тусгайгийнхан камер агссан сурвалжлагчтай хамт тусгай ажиллагаа явуулахыг үздэг л юм байна” гэж энэ талаар ихээхэн мэдлэгтэй, цагтаа ийм ажиллагаанд оролцож, ажиллаж явсан нэгэн эрхэм шогширч байв.

Бүхнийг цаг хугацаа харуулдаг жамаар удахгүй үр дүн нь харагдаад л ирнэ.

Гэсэн ч Засгийн газар энэ мэтийн шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой.

Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусай ажиллагаа”-ны дор цуцална гэж байна. Тэрхүү“тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яриад эхэллээ.

Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй гэж байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн  ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг харин тодорхойгүй байна.

Ер нь бол цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуухгүй байна.

Тэгэхээр Салхитын мөнгөний орд бол ийм ажиллагааны эхлэл нь байсан болж таарав.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • atg / 2019 01 сар 08/

    zuv chdee uurinhuu yumiig bid zugeer ugsun butsaaj avnaaaa

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 07/

    зөв. газрын хэвлий, байгалийн баялаг ард түмний өмч, ард түмнээс сонгогдсон төр засаг өмч хөрөнгөө луйварчдаас буцааж авах нь зөв. ард түмний өмчийг хэдхэн залихай луйварчид эзэмшиж хуувийн эд хөрөнгө шиг зарцуулсаар 28 жил боллоо. одоо цэгцлэх цаг нь болсон. Хүрэлсүхэд амжилт хүсье.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 07/

    Heree galyy dyyriaj holoo holdoon gedeg ug baidag shudee sain bodoltoi l um hiihgui hunii olon urs helmegdej auyl bolohviidee ene humuus neg l byryy umnii ehlel taviad baih shig bnadaa

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 07/

    Зөв. Монгол орны газрын хэвлий, түүний баялаг нийт ард түмний өмч. Лиценз нэрээр цөөн хэдэн бүх баялагийг эзэмшдэг болсон. Энэ гажуудлыг засахаас өөр гарч байхгүй, гэхтээ хуулийн хүрээнд. Лицензүүдийг хууль зөрчиж цөөн хэдэн хүнд олгосон үнэн.

    Хариулах
  • K / 2019 01 сар 07/

    Zovoo, odoobutsaaj tsegtsleh heregtei tehdee huniig hilseer gutgej bol bolohgui,gedgiig sanaj bh,,,amjilt

    Хариулах
  • зочин / 2019 01 сар 07/

    зөв арга болсоон баяр хүргэе. Эрэг нь усаа хашиж, эзэд нь юмаа мэднэ ээ гэж , иймэрхүү луйвараар авсан улсын мэдлийн олон газар байгаа шүү.....................

    Хариулах