Д.Дорлигжав нарыг нэг сар цагдан хорихоор боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 09 ・ 6

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарыг үргэлжүүлэн хорих эсэхийг шийдэх цагдан хорионы хурал боллоо.

Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан Рекат Монголиа  ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын Эн Ар Ай , Пайонеринг интернешил компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон байна. Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө Рекат Монголиа  ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай , Пайонеринг интернешил ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорисон байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 11/

    ой гутаж бөөлжис цутгаж байнааааа

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 09/

    buzar hun yumaa.

    Хариулах
  • Манангийн загалмайлсан эцэг / 2019 01 сар 09/

    Манангийн загалмайлсан эцэг гэж ойлгоод байгаа. Юун 1 сар . Талийгаач ШО ийн оронд сууж аваад Эрдэнтээс идэж егехеер барахгуй Нямдоржын хvvгийн шахаа, увсынхныхаа шахаа зэргээс олсон орлогоороо охиныхоо амийг солио биз дээ. Одоо Е/п байхдаа авсан дээрэмээрээ хэнийхээ амийг солих юм бол доо. Херенгий

  • Монголыг хорлогч хүн дээ / 2019 01 сар 09/

    Дорлигжав бол улс төрөөр баяжсан хүн шүү дээ. Бизнэс хийж үзээгүй, дандаа албан тушаалаа буруугаар ашиглаж ирсэн. Иймэрхүү хүмүүсээс болоод улс төр бохирддог. Тэр тусмаа энэ хүн гойд шуналтай, авилгыг тун дадамгай авдаг, эрх мэдлээ урвуулан ашиглаж ирсэн хүн. Цаанаас Бурханаас дохио өгөөд байхад шун