У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид алтан цаг зүүж, сваровский шигтгээтэй үзэг, цүнх барьдгаа боль

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 16 ・ 6

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчид хандан үг хэллээ.

Тэрбээр“Сүүлийн хоёр жилд 6.2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа. 2019, 2020 онд гадаад өрийн дарамт байхгүй. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 21 их наяд төгрөг болон буурлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газар бонд гаргасангүй. Өндөр хүүтэй зээл авсангүй. Эдийн засагт ахиц гарч байгаа ч ард түмэндээ энэ үр шимийг хүргэх хэрэгтэй байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ ажлуудыг хамтдаа хийцгээе.

Аймгуудын Засаг дарга нарт дахин нэг зүйлийг хэлье. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтарч ажиллая. Хариуцлагатай байя. Ард түмэн биднээс үүнийг л шаардаж байгаа. Хуулиас дээгүүр ямар ч албан тушаалтан гарах ёсгүй. Ард түмэн шударга бусын хонгилыг нурааж өг гэж хүсч байна. 30 хэмийн хүйтэнд 30 мянган хүн жагсаж байгаа явдалд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Төр ард түмэнд үйлчлэх гэж байгуулагддаг. Бид төрөө цэвэрлэхгүй бол ард түмэн тэсэх боломжгүй болсноо илэрхийлж байна.

Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровски шигтгээтэй цүнх барьдгаа боль. Ядарсан Монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга мянган долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. Би дөрвөн удаагийн айлчлалаар явлаа. Төрийн албан хаагчид хэзээ ч ийм үнэтэй эд хэрэглэл эдлэхгүй байна.

Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Та хувийн байгууллагад ажиллаад, бизнес эрхлээд мөнгөтэй болсон байж болно. Гэхдээ хэрэггүй. Хэрэггүй юм билээ. Жижигхэн мэт зүйл ярьж байгаа мэт боловч төрийн алба ийм зүйлээс эхэлж эмх цэгцэндээ орно гэж ойлгож байгаа. Төрийн алба бол төрийн алба шиг болъё” гэлээ.

Эх сурвалж: Ugluu.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 16/

    Тийм баян юм бол терд авилга авч хулгай хийх гэж л ордог байлгvй

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    өөрийнх нь цаг 23700 ам долларын үнэтэй юм байна. Бас тайлахаад хөгширхөөрөө зүүнэ гээд хадгалчих хө

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    Zub

    Хариулах
  • Оюу / 2019 01 сар 16/

    Зүтгээд байгаарай Ерөнхий сайд аа ЖДҮ зээл авсан гишүүдэд авсан мөнгийг заавал төлүүлэхэд шийдвэр гаргаж ажиллаарай найдаж байна

    1
    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    Ядарсан ард түмэндээ харуулах гэж баярхаж ядаж байхад

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    Zov, toriin Alban haagchid hooson tolgoi, huvtsas gej yolknd mod,,,

    Хариулах