Өөрсдийн гараар, сэтгэлээ шингээж хийсэн буузаа ахмадуудад бэлэглэлээ

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 18

Имартчууд бид сар бүр зохион байгуулдаг “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд энэ сард сар шинийг тохиолдуулан, тусалж дэмжих үр хүүхэдгүй ганцаараа амьдардаг өндөр настангууддаа өөрсдийн гараар сэтгэл гарган хийсэн цагаан сарын буузыг бэлэг болгон барилаа. 

Энэ удаагийн сайн үйлсийн аянаар нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нийт 22 өндөр настанд 11,000ширхэг буузыг тараасан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх