Төрийн албыг түшсэн А.Хаянхярваа хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 29 ・ 7

"Номин талс" хамтлагийн дуучин А.Хаянхярваа их урлагаасаа хөндийрч төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга хийдэг бөгөөд Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрчээ. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон байна. 

Хуулийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох заалттай ч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын шийдвэрээр цалинг нь бууруулах арга хэмжээ авснаар уг асуудал намжжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 31/

    Энэнээс өөр хүн олдоогүй юм байхдаа. Ийм амьтан нийслэлийн хөрөнгө оруулалтыг мэдэхээр хот яаж хөгжих вэ.

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 30/

    Яасан ч царай алдаа вэ, улсын ххол идэх гэж зүдэрчээ

    Хариулах
  • Ли Чэн / 2019 01 сар 30/

    МАН-ын мэргэжлийн засгийн газрын томилгоо

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 29/

    Huue duugaa duulaad yavj baigaachee zaluu mini ee. Yu ch ugui tsarai aldaad hugshirchihsun baina shde. Urlagiin hun chaddag yumaa hiigeed yavj bai l da.

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 29/

    ene eejeesee ichsen psda end yu hiij yavaa yum be?

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 29/

    арай ч дээ, ийм гэмт хэрэгтний толгойг илээд өнгөрөх ч гэж дээ, тэгээд бусад энэ маягаар хийвэл яах Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга за яахав гээд өнгөрөх л дээ....

    Хариулах
  • зочин / 2019 01 сар 29/

    ийм тэнэгийг хариуцлагатай ажилд томилох гэж дээ,

    Хариулах