УИХ-ын даргын сунгаа…

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 01 сар 30 ・ 6

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дараагийн УИХ-ын даргыг тодруулах байв. Гэсэн ч хуралдаагүй. Учир нь  УИХ-ын даргад горилогчид нам дотор нэлээд олон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг баг болж, шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдах учиртай.  Нам доторх бүлэглэлийн эрх ашиг ч яригдаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.

М.Энхболдыг чөлөөлөгдөхөөс өмнө л УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байлаа. Энэ тохироо аль эрт хийгдсэн гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байв. Гэсэн тэмцэгч таван гишүүний зүгээс УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой.  Тэд “МАНАН-гийн төлөөлөгчийг УИХ-ын даргаар томилбол бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болно” гэж байсан.  Энэ саналаа ч Удирдах зөвлөлдөө уламжилж, Ц.Нямдоржийн УИХ-ын дарга болох асуудал хана мөргөсөн байдалтай байна.

Түүний араас парламентад тулхтай, түшигтэй гэгддэг гишүүдийн нэр яригдаж байна.  Шадар сайд  Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гээд бүгд л нэг хувилбарт байгаа.  Гэхдээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь нэлээд асуудалтай байна. Тиймээс түүнийг УИХ-ын даргын суудлаар шагнах нь юу л бол.  Шадар сайд Ө.Энхтүвшинг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэсэн яриа гарсан. Харин Удирдах зөвлөл дээр  М.Энхболдын тал түүнд итгэл хүлээлгэж магадгүй юм билээ.

Парламентын спикерийн өрсөлдөөнд дунд үеийн болон залуу улстөрчдийн нэр ч байна.  Тухайлбал,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар яригдаж байна. УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы ч нэр яваа гэх.  Харин М.Энхболдын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа гэх яриа гарсан.

Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бүлэг байнгын хороогоор хэлэлцэн, энэ долоо хоногтоо багтан парламентын спикерийг томилохоор эрх баригч нам нэлээд бужигнаантай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 31/

    ЭХ ОРНООСОО УРВАГЧЛ БИШ БОЛ ДҮҮРЧЭЭ ДҮҮРЧ

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 31/

    Энэ 5 дотор УИХ-ыг удирдаад явах хүн даанч байхгүйдээ хөөрхий. Тэд гудамжиндаа л орилоод тэнэг тэнэг юмаа яриад л явж байхаас өөр юм чадахгүй хүмүүс шүү

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 31/

    АЮУРСАЙХАН ЗАНДАНШАТАРЫН АЛЬ НЭГ НЬ БАЙХАД БОЛНО ЭНХАМГАЛАН БЯМБАЦОГТ НАР ЛАВ БИШ ШҮҮ АРАЙ ГЭЖ НЭГ ХУЛГАЙЧААС САЛЧИХААД ДАХИАД ХУЛГАЙЧ ТАВИБАЛ ЮУ БОЛОХ БОЛ НЯМДОРЖ БАС ХЭРЭГГҮЙ ӨМНӨ НЬ ОГЦОРЧ БАЙСАН ХҮРЭЛСҮХЭЭ БУРУУ СОНГОЛТ ХИЙВЭЛ ЭНЭ ОЛОН САР ХИЙСЭН ТЭМЦЭЛ БУДАА БОЛНО ШҮҮ АНХААРААРАЙ

    1
    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 31/

    Enhamgalan hytad hunuu chi ysan sain meddeg ym

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 31/

    Нямдорж хор найруулагч л гарахгүй бол аль нь ч яахав. Ер. Нь МАН ын хулгайчид 60 тэрбумын бүлэглэлээ, ЖДҮ чдын бүлэглэлээр л сольж байгаа шүүдээ! Аль нь ч дарга болсон ялгаагүй хулгайчид! Энэ тэнэг хөөрүү Батзандан ,Оюунэрдэнэ нар УИХ ыг тараах тэмцэл зохион байгуулах байсан юм.

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 31/

    Eooe, buu uzegd Enkhamgalan lav bish shuu. Hytad toriin suldendee zalaad mu ER. Byambatsogt ch demii bnaa. 5 zaluugaasaal songmoor bn.

    Хариулах