Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 15 ・ 13

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тэд гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Э.Халиунбаяр, С.Төмөрбат, Н.Хангал нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан ийн эрүүгийн хэрэг нээжээ.

Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх хуультай юм байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад өчигдрийн байдлаар нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тус зөвлөлд очоогүй байв. Хэрвээ Нийслэлийн прокурорын газраас дээрх саналыг илгээсэн нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх халаар шийдвэр гаргана гэсэн үг.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2019 02 сар 18/

    Энэ Хосбаяр гэгч амьтан цагдаагийн дарга нарт ёстой бяраа гаргаж шоронд хийсэн.Одоо түүнийхээ горыг амсах хэрэгтэй.Авилгын том төлөөлөгч шүүдээ

    Хариулах
  • Люнь И Цай / 2019 02 сар 18/

    Гарлаа дэвлээ Давлаа.Барьлаа Хорьлоо тавьлаа

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 17/

    Их өндөр цалинтай гэсэн байх бас дээр нь хэргүүдийг ханшаар шийддэг гэсэн яриа сонсогддог хүн шуналаа хязгаарлаж ёс зүйтэй байж чадахгүй л болов уу хууль хүч шүүх утгаа алдсан байх оо одоо цагт төр хогийн гаруудын маш их хөрөнгөжих хэрэгсэл болсон юм шиг

    Хариулах
  • иргэд тэвчиж чадна / 2019 02 сар 17/

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн олон хуулийн ажилтан байгаа. МӨНГӨгүй хүн шүүхээр үнэнг тогтоож чадахаа больсон энэ асуудлыг шийдэж болно. ХУУЛИЙН удирдлагыг яаралтай сольж шударга хуульчдаар хуулийн байгууллагуудыг бэхжүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 17/

    Хэнд ч илэрхий иргэний хэргийг шийдэхгүй 7 жилийн нүүр үзэж сунжруулсаар байгаа БЗД-ийн шүүхийг яах вэ?

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 16/

    Согтуугаар машин жолоодож хүн дайрч алсан хүн ял завшаад зогсохгүй ШЕЗ-ийн дарга болсон нь үнэн үү?энэ ноцтой асуудалд УИХ-ын дарга,ЕС,Ерөнхийлөгч нар ард түмэндээ үнэн хариуг өгөөч,үүний дараа хууль ёс шудрага байдлын талаар ярилцацгаая,зөв үү?

    1
    Хариулах
  • шударга төр тогтоох ёстой / 2019 02 сар 16/

    ШЕЗ ийн дарга ЛҮНДЭНДОРЖ гэгч согтуугаар жолоо барьж хүн дайрч алсан. ДАРАА нь түүнийг огцруулаач үгнүй, элбэгдорж нь гавъяат ажилтан болгож хохирогчийн талыг доромжилсон үнэн түүх байна. НЭГ ч ШҮҮГЧ хүн алсан даргаа шүүмжлээгүй юм шүү

    1
    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 16/

    ЭНЭ төрд асуудлыг шийдэх хүн байна уу? ЯАГААД хуулийнхан тэрбумтан болж, ард түмэндээ үйлчлэхээ болиод байна вэ? ХУУЛИЙН байгууллагуудаа шударга хуульчдаар бүрдүүлэх ажлыг эхлүүлээч

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 15/

    ta nar bas neg MANAN GIIN BOEGS DOLOOGCH Tumenjargaliin mendsaikhan gedeg novshiig hurdan zailuulaarai.. elbegdorjii ih oirhon nokhoi baisan shuu...

    Хариулах
  • Балт / 2019 02 сар 15/

    Яагаад үндэслэлгүй гэж? Үндэс суурь нь эд нарт авилга өгч хөрөнгөжүүлсэн "ХУЛГАРУУД" шүү дээ. Аягүй бол бүгд саарал байшинд сууж байгаа. Тэднийг тодруулж шүүх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 15/

    Маш зөв. Эднийг ингэж цэвэрлэхгүй бол МАНАН үргэлж бүрхэж байх болно. Юндэндорж, Зоригт нарыг чөлөөлөх учиртай.

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 15/

    УРАА,хэрэвээ ялзарсан шүүхийг зад татвал энэ улс орон хөгжихийн батлагаа болно,мартсанаас нөгөө Нямдоржын сүржигнээд байсан Юндэндорж нь юу болсон бэ?тэр үнэхээр хүний амь нас хохироосон нь үнэн бол өдий болтол энэ ажлыг хийж л байдаг,ийм хууль,ийм ХЗДХЯ,ийм сайдаар элэнцгээ хийнээ,хайран мөнгө төсө

    1
    Хариулах
  • иргэн / 2019 02 сар 15/

    Шүүгчдэд үүрэг ѳгдѳг дээд шүүхийн ерѳнхий шүүгчтэй нь хамт баривчлаачээ.Элбэгдорж нь араас нь марш шүү.

    1
    Хариулах