М.Энхсайхан : "Ерөнхийлөгч Х.Баттулга Монголыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй харилцаатай болгож байна" гэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 22 ・ 11

Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайхан "Өдрийн сонин"-ы сэтгүүлчтэй ярилцжээ. Энэ үеэрээ тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогод шүүмжлэлтэй хандсан агуулгатай зүйл ярьсан нь анхаарал татна.

Тодруулбал тэрээр: "Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье.Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.

...Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ  хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм. 

 

...Би дотроо тэгж анзаарчихаад  Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон  байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно.

Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. " гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • иргэн / 2019 02 сар 24/

    зөв шийдэл ажил хийддэггүй жаргал хөөсөн амьтадыг татаад зогсохгүй хариуцлага тооцож нөхөн төлбөр гаргуулах хэрэгтэй ха б на шударга ёсны хонгил гэрэлтэх цаг хэзээ ирэх вэ

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 24/

    Монгол чинь хужаа хужаагын эрлийз хурлийзаар дүүрсэн юм биш үү?

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 23/

    Элбэгдорж Бадамжунай Миеэ.Энхболд сахал Эрдэнэбилэг та нарын улс орныг цѳлѳмдѳг ажил чинь зогсох гээд байна уу.Ардчилал нэр барьж хулгай хийдэг дон дон гэсэн шуналаа

    Хариулах
  • bitgii hyz!!!! / 2019 02 сар 23/

    Mongolchyyd bidnii dynd orsin ylas toriin bolon amin hybiin asigaan tataj,eh oronch ylas torch sig bai,Enhsaihaan!zebhen eeriinhee telee chalchidagaan bolizgoo!!!eh ornoo abrah chag bolson,chinii helj baigaa sanaa chini hend heregtei gejMongol toroos medeed sanaa tabij baigaa!ta nar sig luibarchin a

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 23/

    Монгол орны төлөө монгол хүн чөмгөө дундартал зүтгэж байгаа биздээ.

    Хариулах
  • Бат / 2019 02 сар 23/

    Хөжлийнхөө хирээр хөлөө жий гэдэгсэн ОУВС зээл авч бүх улсад элчинтэй байх хэнд хэрэгтэй вэ

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 22/

    ЭЛБЭГЭЭГИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЛУЙВРЫГ АЖИЛ БОЛГОСОН ГЭЛ ҮҮ ЧИ.

    Хариулах
  • baribchilah bolno! / 2019 02 сар 22/

    arhag hylgaich Enhsaihaan hylgaich hylgaichaan haichailah gee yu?....cham sig hylgaich nar hyrdan tysmaa sain?....

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 22/

    Диплоимат алба хулгайч, луйварчдаар дүүрсэн. Үүнийг цэвэрлэж байгаа нь зөв өөө....

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 22/

    Диплоимат алба хулгайч, луйварчдаар дүүрсэн. Үүнийг цэвэрлэж байгаа нь зөв өөө....

    Хариулах
  • ОЧ / 2019 02 сар 22/

    ЧИ ЮУНД САНАА ЗОВДОГИЙН ЧАМД ДАДЛИЙГҮЙ

    Хариулах