Салхитын орд хуулийнхны идээ бээрийг шахна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 27 ・ 6

Салхитын мөнгөний орд бол манай хууль хяналт, шүүх, цагдаагийн авлигалыг ил болгож өгөх маш том ЭХ СУРВАЛЖ билээ. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж чадвал хууль шүүхийн маш том ИДЭЭ БЭЭР ШАХАГДАНА

Ван, Ян хэмээх 2 Хятад иргэний ХАХУУЛЬ-иар энэ хэргийг Монголын шүүхээс маш олон удаа өөр өөрөөр шийдсэн юм.
1.Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, генерал Б.Сандаг-Очир

2.Төмөр замын цагдаагийн газрын дарга асан Ч. Болдбаатар

3.Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон

  1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир

5.(ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр

6.Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ахлах шинжээчид
7. Нэр бүхий шүүгч нар……
гээд хариуцлагатай албан тушаалтнууд холбогдсон баримт ар араасаа хөвөрнө дөө.

Өмнө нь шүүхдэгч 2 тал их хэмжээний авлигал өгснөөс гадна нэмж авлигадахаар хадгалж байсан 1,3 сая ам доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бэлнээрээ айлын гэрээс олдсон. Энэ айл бол Салхитын ордыг булаалдагч Ван хэмээх хятадын хамтрагч уяач Ш.Мөнгөншагайгийн хүргэн дүү Г. Жаргалангийнх байлаа. Ш. Мөнгөншагай хүргэн дүү Г.Жаргалантайгаа нийлж “Жи Фи Эф” хэмээх компанийг байгуулж, Салхитын ордын тусгай зөвшөөрлийг авсан. Дараа нь 2 тэрбумаар компаниа лицензийн хамт зарчихаад 3 жилийн дараа анх зарсан Ван нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдмөгч түүнтэй нийлж “Жи Фи ЭФ” компанийг шүүхээр буцааж авсан байдаг. Ингэхдээ уг компанийг зарахдаа 60 хувийг эзэмшигч миний гарын үсгийг хуурамчаар зурж зарсан байна гэсэн үндэслэлээр буцааж авсан билээ. Хорих ангид амиа хорлосон гэх Талийгаач,шүүгч асан Л.Бямбаа энэ хэрэгт хээл хахуулийн хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас сэжигтнээр баривчлаад байсан билээ. Л.Бямбаа нь Салхитын ордыг булаалдагч Вангийн талд өмгөөлөгчөөр ажиллаж байсан мэдээ байна.

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Баттулга, Хүрэлсүх нарт / 2019 03 сар 01/

    461 хуульчдынх, авилгач талийгаач хуулийнх, өмгөөлөөд байгаа нь хуульчид, харуул хамгаалалт нь хуульчдынх. Ингэхээр энэ бол хуульчдын өөрсдийнх нь ХЭРЭГ байна. Хуульчдын асуудлыг цэгцлэх хэрэгтэй болж дээ

    Хариулах
  • Люнь И Цай / 2019 02 сар 28/

    Хоер тэнүүлч хужаагийн өмнө Монгол улс хүчгүйдэж бууж өгчээ..Ийм засаг төртэй байгаад ч яадаг юм.

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 27/

    mungu gej yum eh oron ner tur .turd urgusun tangargaas huchtei yumdaa.muusain hulgaichuudiig turiin suldend tangarga urgudugiig n boliulmaar yum...

    Хариулах
  • Ь / 2019 02 сар 27/

    Одоо сандал очирын олс дээсийг бэлдэх хэрэгтэй юм бна

    Хариулах
  • Р / 2019 02 сар 27/

    Хужаагийн гар хел байж ээ амиа хорлох нь зев

    Хариулах
  • амар2 / 2019 02 сар 27/

    зо зо эн үнэн бл мнглйн хууль төрийн алба үе үеэрэ дуусцим бндо.2 хужагийн хөлд үрэгдээд
    дуусчэ.

    Хариулах