О.Орхоны бодлоггүй яриа "Эрдэнэт"-ийн "49 хувийнхний" төлөвлөгөөг баллах нь гарцаагүй болжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 27 ・ 9

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр Монгол Улсын Засгийн Газар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авах давуу эрхээсээ хууль бусаар татгалзаж, улмаар "Худалдаа Хөгжлийн Банк" уг үйлдвэрийн ОХУ эзэмшиж байсан 49 хувийг худалдан авсан билээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн Газар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авах шийдвэр гаргасан ч өдийг хүртэл хэрэгжээгүй юм.

Учир нь УИХ Монголбанк, Хөгжлийн банкнаас авсан хөрөнгийн эх үүсвэрийг нягтлаад төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосны дагуу Засгийн газрын долдугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг суутган тооцох замаар төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Гэвч “Монголын зэс” корпорац Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүх дээр ялалт байгуулсан тул уг шийдвэр хэрэгжээгүй.

 

Учир нь бүх шатны шүүх Худалдаа хөгжлийн банк болон  “Монголын зэс” корпорац хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд биш гэж үзсэн аж.

 

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацад шилжүүлсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж буйтай холбоотойгоор "Монголын зэс" гэгч компани "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувиа алдах нь гарцаагүй болжээ.

Учир нь 2016 оны 6 сарын 13-нд Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны үеэр Худалдаа Хөгжлийн Банкны захирал О.Орхон: ""РОСТЕХ"-ийн санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. Хоёр дахь асуудалд бол би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа. " хэмээн өгүүлсэн нь улсын нууцаас гаргасан протоколд бичигдсэн байна.

 

Ийнхүү О.Орхоны бодлоггүй яриа хэдэн жил дамнан, төлөвлөж зохион байгуулсан "Эрдэнэт"-ийн 49 хувийнхний"  төлөвлөгөөг баллах нь гарцаагүй болжээ.

Мөн "Монголын зэс" компани буюу Б.Мөнхбаатар, Ц.Пүрэвтүвшин нарын хэсэг залуус мөнгө босгож, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголдоо авчирсан гэдэг суртал нэвтрүүлэг ч худал болох нь нотлогдож байна.

 

П.Мандах

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 03 сар 01/

    novsnuud baigaa tsagt mongol uls suirnezochin

    Хариулах
  • Бат / 2019 02 сар 28/

    Орсууд яагаад 49% иа зарав уурхай нөөц байв ч газрын гүнрүүгээ явах тусам зардал нэмэгдэж үнэгүйдэнэ худгаас ховоогоор ус татдаг шиг уул уурхай явдаггүй

    Хариулах
  • зочин / 2019 02 сар 28/

    эрдэнэбилэг орхонг яах гэж авлаа гээд хармсаж байгаа байх даа, орхон ард түмний талд

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 28/

    Бодлогогүй биш харин бодит байдлыг ярьсан юм биш үү

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 28/

    энэ нэг мангар бацаан өөрийгөө Монголын Ард Түмнийг яаг юу гээд бодсон юм бол чам шиг хулгайч урвагчтай Монголын шүүх хариуцлага тооцох цаг ирэх байхаа

    Хариулах
  • ӨРӨВДӨЛТЭЙ / 2019 02 сар 28/

    ЭЛБЭГДОРЖ% М. ЭНХБОЛД НАРЫН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЛУЙВАР ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА ЯМАР АЙМШИГ ВЭ ЭНД ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ХУДЛАА МЭДЭЭЛЛЛЭЭР УГААГААД БАЙСАН СЭТГҮҮЛЧ, ХУУЛЬЧ НАРТ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРНОО ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ХАМТАРЧ ИЧИХ НҮҮРГҮЙ АЖИЛЛЛАСАН БАЙНА

    1
    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 28/

    ТӨРийн эсрэг 49 ийн луйварчдад үйлчилсэн хуулийнханг шууд ажлаас нь халж хэрэг үүсгэх ёстой. АДАГЛААД хуулийн байгууллагуудын шинэчлэлээ эхлүүлээч.

    2
    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 27/

    Бодлогогүй гэж юугаа бичээд байгаан тэгээд яах ёстой байсан гэх гээд байнаа?

    Хариулах
  • шударга төр тогтоох ёстой / 2019 02 сар 27/

    49 хувийг луйвардсан байна. Хүзрэлсүхийн Засгийн газар зөв ажиллаж байна.

    1
    Хариулах