Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2019 02 сар 28
・ 2

Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгчд олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар ажиллахыг батламжиллаа.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалт болж, 45 төлөөлөгч оролцсоноос 44 санал хүчинтэй, нэг санал хүчингүйд тоооцогдсон. Төлөөлөгчдийн 56.9% буюу 25 нь С.Амарсайханд санал өгсөн бол 43.1% буюу 19 нь С.Мөнхчулуунд санал өгчээ.
Улаанбаатар хотын шинэ Засаг дарга С.Амарсайхан өчигдөр 18.30 цагт Нийслэлийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч, Улаанбаатар хотын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас ажлаа хүлээн авлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.