Шүүгч амиа алдсан хэрэгт АТГ, ШШГЕГ-ынхныг шалгаж эхэлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 03 сар 01 ・ 5
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан шүүгч амиа хорлосон талаарх мэдээлэлд ЦЕГ болон ШШГЕГ-ын албан тушаалтнууд өчигдөр албан ёсны тайлбар өглөө.
 
 
Д.Баатар: Шүүгчийг захиалгаар хөнөөсөн гэдэг ташаа мэдээлэл
 
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч амиа алдсан асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатар, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр нар өчигдөр мэдээлэл өглөө. Цагдаагийн хошууч С.Ууганбаяр, "2019 оны хоёрдугаар сарын 24-ны 00.15 цагт цагдаагийн 102 тоот утсанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан тапаарх дуудлага ирүүлсэн. Энэ дагуу ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах болон тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэвлэл мэдээллээр талийгаачийг захиапгаар хөнөөсөн гэх мэдээлэл цацаж байна. Энэ нь ташаа огт үндэслэлгүй мэдээлэл юм. Эд мөрийн баримтаар камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авч үзлэг шалгалт хийж байна. Хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр өгсөн. Дүгнэлт нь хараахан гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах талд анхаарч ажиллаж байна" гэсэн юм. Мөн тапийгаачийгхэн нэгэн дагуулан гарч байцаасан талаар цагдаагийн хурандаа Д.Баатараас тодруулахад "АТГ-ын эрх бүхий албан тушаалтнаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, ШШГЕГ-ын алба хаагчид хариуцлага алдсан асуудлыг ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.
 
Ц.Амгаланбаяр: Хариуцлага алдсан алба хаагчдыг чөлөөлсөн
 
ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, тус газрын дэд дарга Д.Дамдинцэрэн нар хорих ангид нь шүүгч амиа алдсан асуудлаар өчигдөр мөн тайлбар өглөө. Ц.Амгаланбаяр дарга энэ талаар "ШШГЕГ-ын даргын тушаалаар тус газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж, гүйцэтгэлээ. Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрийг гаргасан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Тухайлбал, давхрын харуул хамгаалалтын болон дүрс бичлэгийн ажилтнууд ажлын байран дээрээ сонор сэрэмж алдсан. Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга, ерөнхий эргүүл хариуцлага алдаж, хяналтаа сулруулсныг шалгалтаартогтоосон. Цагдан хорих 461 дүгээр анги бол маш том. Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа олон хүн бий. Мөн хорих ялаар шийтгүүлэгсэд ч багтана. Ангийн 1-2 давхар нь бусад хорих газартай тэнцэх хэмжээний хүнтэй, ачаалал ихтэй газар. Гэвч энэ мэдээж зөвтгөх шалтгаан болохгүй. Тиймээс шалгалтын дүнг хэлэлцээд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дарга, холбогдох бусад ажилтныг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэлээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 03 сар 03/

    Д.Ламжав
    Настай хүнийг хоол ундгүй удаан хорисноос гол нь цохиод унчихсан байж магадгүй. Хэргийг зохион байгуулалтай хийчихлээ гэх мэтчилэн томруулахыг бодохоос өмнө цаг хугацааны нарийн дараалалд оруулсан баттай (болон албан тушаалтны зүгээс хийсэн мэдээллийг оролцуулан) мэдээлэл цуглуул. Хорих

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 03/

    Avilgachiig sain snalgaad ter avilgach huug ny ilchilj snorond hii , zugeer hun amia horlohgui zugeer hunii amiig horlohgui ymartai ch holbootoi avgai baina

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 01/

    eh hunii emegtei hunii erdenet hunii altan ami shuu ; ene huniig honooson aluurchid oorsdiigoo nuun dallah gj iim shuugian degdeesen. mash sain shalgah heregtei. shono zovshoorolgui gerees ni avch yavaad huch turen daramtalsan nastai hun yaj daah um uneheer aimshigtai

    Хариулах
  • ₮₮₮ / 2019 03 сар 01/

    Авилгачийн тоо нэгээр цөөрөө л биз, юун сүртэйм. Эсвэл бүгд холбогдчихоод сандарцгаагаад байгаам уу.

    Хариулах
  • ₮₮₮ / 2019 03 сар 01/

    Авилгачийн тоо нэгээр цөөрөө л биз, юун сүртэйм. Эсвэл бүгд холбогдчихоод сандарцгаагаад байгаам уу.

    Хариулах