“Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдаж авахдаа босгосон санхүүжилтийг танилцуулав

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 04 ・ 21

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

“Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг 400 сая 270 мянган ам.доллараар худалдан авсан. Ингэхдээ уг хөрөнгийн  хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байна” гээд санхүүжилтын схемийг танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Кью Эс Си ХКК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Энэ үйлдвэрийг концесс нэрээр Худалдаа аж үйлдвэрийн Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхөд авсан. Харин авчихаад концессынхоо гэрээнд шууд өөрчлөлт оруулаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авчихсан юм. Ингээд үйл ажиллагааг нь зогсоочихсон байж төмөрлөгийн ордыг ашиглаад Хятад руу төмөр гаргаж байгаа. Монголын том үйлдвэрийг луйвар, хулгайн аргаар хувьчилж үнэгүй авсан.  Хөгжлийн банк, Монгол банк, Сангийн яамны сайд нь баталгаа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн 49 хувийг Оросоос улсын мөнгөөр, улсын үйлдвэрийг яаж худалдаж авах уу гэдэг загвар гаргасан улс. Засгийн газар нэг компанид 500 сая төгрөгийн баталгаа гаргаж өгсөн байгаа юм. Ийм түүх  байхгүй хууль зөрчсөн үйлдэл. 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд Монголын өмч хөрөнгийг луйвардсан тухай тодорхой бичсэн байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрдэнэбат 49 хувийг давуу эрхээрээ худалдаж авах вэ гэдгийг татгалзах уу гэдэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Бусад гишүүд нь үг дуугүй дэмжсэн байгаа юм. АН-ын С.Эрдэнэ гишүүн үг дуугараагүй.  БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ч мөн адил үг унагаагүй байгаа юм. Хоёр гишүүн л 49 хувийн талыг нь ч гэсэн Монголын ард түмэн авч болохгүй юм уу гэж дуугарсан байна.  Монголын баялагийг худалдаж авахдаа МАНАН бүлэглэл яаж дээрэмдэгийг бид харлаа" гэв. 

Мөн тэрбээр 27 настай Пүрэвтүвшин гэдэг хүү Эрдэнэтийн 49 хувь миний өмч гэж яриад өдөр бүр зурагтаар гардаг боллоо. Цаашаа Сингапур руу шилжүүлэхдээ 23 настай охин руу Эрдэнэтийн хувийг шилжүүлнэ гээд сууж байна. Бид Монгол улсад шударга ёсыг тогтооно гэсэн хатуу шийдвэр гаргасан хэмээн онцолсон юм.  

400 сая 270 мянга ам.долларын санхүүжилтыг босгосон схем

Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д

Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д

Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д

Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д

Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д

“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг нар ажилладаг байна. “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девилофмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016 оны 04 сарын 21-нд 56.5 сая ам.доллар шилжүүлсэн байна. Мөн 2016 он 06 сарын 20-нд 62.9 сая ам.доллар оржээ. Мөн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна.

Аж үйлдвэрийн яам /2015-2016/ 90.3 сая ам.доллар

Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээлээр 111.2 сая ам.доллар

Монголбанкнаас зузаатгал нэрээр /2016.06/ 81.5 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Дээрх хөрөнгийг “Канетик”, “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан "Монголын зэс" корпораци болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд шилжүүлжээ. Ингээд "Монголын зэс" корпорацийн дансанд 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-ны хооронд нийт 400 сая 270 мянган ам.доллар бүрэн шилжсэний 72.4 хувийг төрөөс зээлсэн байна.

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

21 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zz / 2019 03 сар 10/

    mongolin turd hamgiin gai bolj baigaa hun bol ene batzandan hudalch hulgaich olon hinii amind hursen uimeen samuun tsohion baigyylsan adag suulden magnaigaa bugdin daachih geed uikj baisan hundee

    Хариулах
  • Ганаа / 2019 03 сар 06/

    Наад хэд чинь зүгээр жараахайнууд. Гол МАФ-н эзэн М.Энхболд Эбэгдорж, Бадамжунай, Эрдэнэбилэг нар энэ нөхдийг цаазаар авах хэрэгтэй.

    Хариулах
  • зочин / 2019 03 сар 06/

    Монголдоо ороод ирсэн юмаа түр хойш тавиад, монголоос гараад явчихсан 51 хувийнхаа асуудлыг эхлээд шийдээч. өдөр бүр өрөнд орсоор байгаад 49 хувиа 51 хувийн өрөнд өгөөд байхгүй болгочихов оо. ПОПЧид оооооо

    Хариулах
  • зочин / 2019 03 сар 06/

    Монголдоо ороод ирсэн юмаа түр хойш тавиад, монголоос гараад явчихсан 51 хувийнхаа асуудлыг эхлээд шийдээч. өдөр бүр өрөнд орсоор байгаад 49 хувиа 51 хувийн өрөнд өгөөд байхгүй болгочихов оо. ПОПЧид оооооо

    Хариулах
  • зочин / 2019 03 сар 06/

    Монголдоо ороод ирсэн юмаа түр хойш тавиад, монголоос гараад явчихсан 51 хувийнхаа асуудлыг эхлээд шийдээч. өдөр бүр өрөнд орсоор байгаад 49 хувиа 51 хувийн өрөнд өгөөд байхгүй болгочихов оо. ПОПЧид оооооо

    Хариулах
  • зочин / 2019 03 сар 06/

    монголдоо ороод ирсэн юмаа түр хойш тавиад, монголоос гараад явчихсан 51 хувийнхаа асуудлыг эхлээд шийдээч. өдөр бүр өрөнд орсоор байгаад 49 хувиа 51 хувийн өрөнд өгөөд байхгүй болгочихов оо. ПОПЧид оооооооо

    Хариулах
  • ANHAARZGAA?.......... / 2019 03 сар 05/

    ene tyhai yamarch baisan ene Mongol ylas togtoj baigaa l bol ene emh zambaraagyi baidaliig taslan zogsooh bolno!yynd sain muu medeenyyd tys bolno!Mongoloon l gadaadiin ylas ornii emne hamgaalaj eh oron ard tymendee ynench baichgaa!!!ene gazar nytag deer amidarch syyj chadah uu ygyi yu?gedeg maani yl

    Хариулах
  • Наран гэрэл / 2019 03 сар 05/

    Энэ Батзандан жаахан юмтай нөхөр шүү. Нээх их сүржин. Өөрөө луйварчин байж бусдыг гүтгэнэ.
    The Facto -ийн Жаргалсайхан Эрдэнэтийн 49 -ийг Төрийн мөнгөөр аваагүй юм билээ гэж ярьсан шүү.

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 05/

    ардчлалын нэрийг барьж ардчлагч болсон энэ хүмүүс анхнаасаа түмний хөрөнгийг хулгайлах гэж л төрд гарсан байна даа Одоо бүх хөрөнгийг төрд аваад гахай явган, нохой нөцгөн болгоод бидний адил амьдраад үзэх хэрэгтэй Тийм сүрхий улс юм бол өөрсдөө босоод ирэхийг нь харъяа Ёстой улаан цаймдаа гарсан хул

    Хариулах
  • зочин / 2019 03 сар 05/

    Олонхийн засаглалын дүнд ийм хулгай илэрдэг учиртай

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 05/


    Ягаан цэнхэр тасалбарын үеийг шалгавал их зүйл гарна даа, Банкнаас зээл аваад шууд хувьчлал нэрээр худалдаад авсан том том обьектууд байдгийн сонгодог нэг жишээ бол Зүүнхараагийн Спирт бал бурамын үйлдвэр юм даа.

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 05/

    2016 оны сонгулиас хойш их ярьж байна. Эрх мэдэл ард түмэний төлөөлөл болсон төрд байгаа нь харагдаад байдаг төр хэнээс хаанаас тусламж гуйгаад байна. хуулиа биелүүлэх нь үндсэн хуулийн суурь зарчим , ярьж байгаа мэдээлэл үнэн бол таслан сэргийлэх арга хэмжээ аваачээ . Нийгмийг асар ихээр бухимдуулж

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 05/

    90-онд СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ИЙМ ЗҮЙЛ ХИЙХЭЭР БЭЛТГЭГДСЭН ХУЛГАЙЧ НАР ЭБИ ХАЛЗАН ГАНБОЛД ДОРЛИГ ГОНЧИГОО БАЯРЦОГТ БАТҮҮЛ САЙХАНБИЛЭГ НАРЫН ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ТӨЛӨГНҮҮД БАЙСНЫГ МЭДСЭНГҮЙ БАТМӨНХ НАРЫН ШУДРАГА ХҮМҮҮС ТӨЛӨГНҮҮДЭД ХУУРТААД ТӨРИЙН ЭРХИЙГ ӨГЧ БАЙЖЭЭ 30 ЖИЛ ЭНЭ ХҮМҮҮС МОНГОЛЫН БАЯЛАГ ГАЗАР

    Хариулах
  • Бат / 2019 03 сар 05/

    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Бид нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан түүхтэй

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 04/

    Iim xulgaichuudiig mongol tur medeed baigaa yum bol yagaad ene novshuudiig bariad shorond xataaj boldoggui yum be. Mongol tur , xuuli tsaaz xaana bainaa ?

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 04/

    tsaad ezedii ni gargaj ire ch

    Хариулах
  • Mongol hyn yyjyy talbiun setgelteisen dee!! / 2019 03 сар 04/

    hereggyi byy ylas torj,manai ylas yaj hychirheg boloh be?bas gadaad harilzaa maani yaj yabna be?gedegee l anhaarch yab daa!!!

    Хариулах
  • Daanch dee!!Mongolchyyd mini?.... / 2019 03 сар 04/

    ylas oron maani ynasan syy!yrd Hytadaas byyr syykldee bidnii sasinii tergyynii internet legziig hyrtel haah dygnelt iryyldeg bolchihoj gem?ene yu bolj bna be?gebel bid gadaad hersdee ch ynelegdeheen baigaad ydahgyi tednii gar hel darangyilald orohiin dohio irjee?....

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 04/

    Batzandan, oyunerdene 2 iig alchih vii dee. Tegvel amaaraa shoroo umheleel gesen ug shuu. Tiim bolhoor, hamgaaltand avch tus boloich Dee. Burhan min, aij bn omnoos n.

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 04/

    Иймэрхүү санхүүгийн механизм бас капитал банкинд байгаа гэж ярьдаг

    Хариулах
  • Зочин / 2019 03 сар 04/

    ийм л цагаандаа гарсан луйварчид төрд шургалаад түмэн олны хрөнгийг луйвардаж цуслаад сууцгааж байна шүүдээ,ядуучуудаас бусдад нь үйлчилдгүй хуультай энэ цаг үед хууль,хуулийнханыг харахын оронд ядуучууд нийлэн тэмцэж шуурхай арга хэмжээ авахгүй бол цаадуул чинь тэр тэрнийг ажлаас нь өрчилсөн гээд л

    Хариулах