Эзэнгүй төрийн эмгэнэл буюу Монгол Бразилийн ялгаа Х.Бат

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 05
Эзэнгүй төрийн эмгэнэл буюу Монгол Бразилийн ялгаа

Монгол Улс эзгүйджээ. Улс даяар хариуцлагагүйн зуд нүүрлэж, золиос нь болсон иргэд хэнд хандахаа мэдэхгүй бачимдаж байна. Ойрын хэд хоногт өрнөж буй эмгэнэлт үйл явдлууд үүнийг тод харуулж байна.  

Монгол Улс уул уурхай голлосон эдийн засагтай. Төсвийнхөө ихэнхийг бүрдүүлдэг, хөгжлийнхөө хэтийн төлөвлөгөөг энэ салбартай нягт уялдаатайгаар тодорхойсноос харсан ч тэр уул уурхай бол манай хамгийн чухал салбар мөн. Уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам удирдаж чиглүүлдэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам чиг үүргийнхээ дагуу хяналт тавьдаг үүрэгтэй. Үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа гэж итгэдэг. Гэтэл үнэндээ огт эзэнгүй мэт байсныг өнгөрсөн өдрүүд илчиллээ.   

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн алтны уурхайд 80 метр өндөр хана нурж, дор нь дөрвөн уурхайчин дарагдаж нас барсан хэрэг өнгөрсөн сарын 28-ны өдөр гарлаа. Осол гарснаас хойш зургаа хоног өнгөрсөн ч аврах ажиллагаа дуусаагүй, Онцгой байдал, Уул уурхайн аврах албаныхан нойр хоолгүй шахам шавар шороотой зууралдаж байна. Дарагдсан уурхайчдын цогцсыг эхнээсээ олж, дуулиант мэдээллүүд ар, араасаа цацагдсаар. Гэтэл салбар хариуцсан яамныхан таг чиг. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ өдрүүдэд Канад улсад Уул уурхай, олборлогчдын холбооноос зохион байгуулсан хуралд оролцож явна. Улс оронд нь, хариуцсан салбарт нь онцгой үйл явдал болоход бусад улс орны сайдууд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Үгүй ядаж олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж, асуудлыг анхаарч байгаагаа илэрхийлдэг жишиг тогтоод удсан. Энэ тал дээр орон зайн ялгаа арилсан гэж хэлж болно. Гэтэл таг чиг. За яах вэ, сайд нь эзгүй, олон нийтийн сүлжээ ашигладаггүй юм гэж бодъё. Дэд сайд нь асуудлын гол дүр болж үлдэж болно оо доо. Гэтэл бас л таг чиг. Үнэнийг хэлэхэд,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар хэн, хэн гэдэг хүн ажилладагийг иргэд мэдэхгүй байгаа гэж хэлэхэд болохоор байна. Уг нь дэд сайдын албыг Д.Загджав, Төрийн нарийн бичгийн даргаар нь Г.Нандинжаргал гэдэг хүн хашдаг. “Эко Алтан Заамар”-ын хэрэгтэй холбоотойгоор энэ хэдэн хүний нэр олны анхаарал хамгийн их өртөх ёстой байтал тэгсэнгүй. Яамны албан ёсны цахим хуудаст салбарт гарсан ноцтой ослын талаар нэг ч үг байсангүй. Осол гарсан хоёрдугаар сарын 28-наас хойш зургаан мэдээлэл нийтлэгдсэны гурав нь Д.Сумъяабазар сайдын Канадад хийж буй айлчлалын тухай, гурав нь зарлал байв.

 

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх