Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорихоор 461-р анги руу ачлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 06 ・ 1

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг өчигдөр болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс Эрүүгийн цагдаагийн албанаас байцаалт авсан. Тэднээс мэдүүлэг авсны дараа Худалдаа хөгжлийн банкны төв байранд очиж нэгжлэг хийсэн юм.

Мөн холбогдогчдыг цагдан хорих саналаа НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлсэн бөгөөд хараахан шийдвэрлээгүй байсан. Гэтэл албан өрөөнд нь нэгжлэг хийж дууссаны дараа 21 цаг 40 минутын үед Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ. Тэднийг 48 цагийн хуулийн хугацаанд саатуулах ба үүний дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэнэ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • МОНГОЛЧУУД / 2019 03 сар 06/

    бизнес хийх гэхээр танд хүү төлнө, орох оронтой болох гэхээр танд хүү төлнө, ард түмний хөрөнгийг ард түмэнд хүүлээл...

    Хариулах