СУРВАЛЖЛАГА: “Эрдэнэт” үйлдвэрт ОНЦГОЙ ДЭГЛЭМ эхэлсэн өдөр

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 08

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өчигдөр /2019.03.07/ Засгийн газраас гаргасан. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан даруйд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Орхон аймагт ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан юм. 

Онцгой дэглэм тогтоох ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн төв оффист 17-20 цагийн хооронд ажилласан. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын чиглэлийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг танилцуулж ажилласан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга н.Эрдэнэбилэг, Хөгжлийн газрын дарга н.Нэмэхбаяр,  Хууль эрх зүйн газрын дарга Б.Цэрэнбадам, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Хонгор нарын нарын есөн удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэв. Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтнууд “Монголын зэс корпораци”-ийн төлөөлөл болон тус үйлдвэрт ажиллаж байжээ. 

Засгийн газрын шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулахдаа “Улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна” хэмээгээд “Үйлдвэрийн 49 хувийн асуудлыг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, зарим нэг аж ахуйн нэгжийн гүйлгээг шалгах хэрэгтэй тул есөн өрөөг битүүмжилнэ. Тухайн өрөөнүүдээс албан бичиг, цаас авч гарахыг хориглоно. Онцгой дэглэмээс үүдэн үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учрахгүй. Тиймээс үйлдвэрийн ажилтан, албан тушаалтнууд ч Засгийн газрын тогтоолыг хүндэтгэж, ёс бус үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна” гэж тайлбарласан. 

ҮЙЛДВЭРИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХГҮЙ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох тухай Засгийн газрын шийдвэрийг дараах байдлаар тайлбарласан юм. Тэрбээр “Онцгой дэглэмээр “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг хийнэ. Одоо бол үйлдвэрийн ТУЗ ажиллахад хүнд байдалтай байгаа. Шүүх дээр асуудалтай байгаа. Үүнээсээ болоод “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг ч ярьж чадахгүй байна. “Эрдэнэт” үйлдвэр бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй байдалд хүрлээ. Мөнгө захиран зарцуулах эрх нь ч төвөгтэй байдалтай байгаа. Засгийн газар УИХ-ын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. УИХ-ын 23 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах ажлыг зохион байгуул гэж заасан. Үүний тулд гүйцэтгэх ажиллагаа явуулж байж, “Худалдаа хөгжлийн банкнаас яг хэдэн төгрөг гарсан бэ”, “Төрөөс хэдэн төгрөг гарсан бэ”, “Яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр Засгийн газар давуу эрхээсээ татгалзсан бэ” гэдэг асуултуудад хариулт олох боломжтой. Гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өөр гарц байхгүй

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх