ХХБ-ны спорт загасчлалын учир буюу Х.Идэр шүүгчийн аав “Эрдэнэт үйлдвэр”-ээс сул цалин авдаг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 11 ・ 1

Олон нийтийн анхаарлыг татаж сүр дуулиантайгаар баривчлаад суллахыг сүүлийн үед “спорт загасчлал” хэмээн нэрийдээд байгаа билээ.

Тэгвэл хамгийн сүүлд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан хэсэг бүлэг хүнийг саатуулсан ч шүүхээс сулласан билээ. Үүнийг цахим орчинд спорт загасчлал хэмээн нэрийдээд байгаа. Тэгвэл энэхүү спорт загасчлалын учир тайлагджээ. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг цагдан хорих эсэхийг Х.Идэр шүүгч шийдсэн. Тэгвэл Х.Идэр шүүгчийн аав нь өөрөө Эрдэнэт үйлдвэрээс сул цалин авдаг байсан ажээ.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдын тусламжтайгаар өнгөрсөн долоо хоногт албадан ирүүлж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан билээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн прокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ли / 2019 03 сар 11/

    Загасаа гаргаж ирээд толгой руу нэг цохиод усанд нь буцааж тавь..

    Хариулах